АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫНХАН СУРГАЛТАД ХАМРАГДАНА

2017-12-04  

Нийслэлийн Аялал жуулчлалын газар Байгаль орчин, Аялал жуулчлалын яамтай хамтран дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, олон улсын туршлагаас суралцах, тус салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор “Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сэдэвт сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 05-наас 07-ны өдрүүдэд зохион байгуулна.  

Сургалтыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зөвлөх, зочлох үйлчилгээний олон улсын эксперт, сургагч багш, судлаач  Стив Нөүкс удирдан явуулах бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв, дүүргүүдийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, 21 аймгийн аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, аялал жуулчлалын багш, судлаачид, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээс нийт 150 хүн хамрагдана.

Сургалт 3 өдөр үргэлжлэх ба хоёр өдөр танхимын сургалт, нэг өдөр техникийн сургалт явагдана. Чингис хаан зочид буудлын "Хаан танхим" болон Горхи-Тэрэлжийн цогцолбор газарт явагдах энэхүү эрчимжүүлсэн сургалтаар “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд түүнийг аялал жуулчлалтай холбох нь”, “Тогтвортой аялал жуулчлал ба хөгжил” зэрэг сэдвээр өргөн хүрээний мэдлэг олгох юм. Мөн сургалтад бүрэн хамрагдсан оролцогчдод сертификат олгох болно.  

Ноён Стив Нөүкс аялал жуулчлалын салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа арвин туршлагатай мэргэжилтэн бөгөөд сүүлийн 25 жилийн хугацаанд тэрбээр Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпорац, Азийн Хөгжлийн Банкны болон бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийн тогтвортой аялал жуулчлалын төслийн зөвлөхөөр хамтран ажиллаж байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?