“ГЭРТЭЭ ХАРИХ ЗАМ” ХӨТӨЛБӨР ТЭНЭМЭЛ ИРГЭДИЙГ БҮРТГЭВ

2016-03-23  

“Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдарч буй гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдээ бүртгэлжүүлэн, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажил 3 дугаар сарын 22-ноос эхлэн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсүүдэд явагдаж байна. Дээрх ажлыг Засаг даргын Тамгын газар, 1-20 дугаар хороодын ажлын алба, Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтсүүд, Бүртгэлийн хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, хорооны ӨЭМТ-үүд, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв хамтран зохион байгуулж байгаа юм. Тус ажлын хэсгийн дарга, дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах холбогдох мэргэжилтнүүдийн хамт бүртгэлжүүлэх ажлын явцтай газар дээр нь танилцаж, “...бүртгэлжүүлэх нь эхний ажил, цаашид энэ иргэдээ нийгэмшүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллах тул нөхцөл байдлын үнэлгээгээ маш сайн хийх хэрэгтэй” байна хэмээн ярилаа. Бүртгэлжүүлэх ажил 2 өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдрийн байдлаар Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 70 гаруй иргэд бүртгэлд хамрагдаж, эрүүл мэндийн үзлэг оношлогоонд орсон бол цагдаагийн хоёрдугаар хэлтэст 60 гаруй хүн хамрагдсан байна.

 

 

Х. АЯЛГУУ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?