ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

2017-12-06  

Үндсэн хуулийн цэц өнөөдөр Их суудлын хуралдаан хийж, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурал  Иргэний хуульд  “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.” гэсэн хэсэг нэмжээ. Энэ нь дээрх тогтоолоор хүчингүй болсон “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.” гэсэн мөн хуулийн  заалтыг агуулгаар нь дахин сэргээснийг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас тогтоов.

Түүнчлэн Улсын Их Хурал Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох хэсгийг “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.” гэж өөрчлөн найруулсан нь дээрх тогтоолоор хүчингүй болсон “... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...” гэсэн өмнөх заалтыг  агуулгаар нь дахин сэргээсэн байна гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.

Тиймээс Үндсэн хуулийн цэц Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн эдгээр заалтыг хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

2017 оны 12 дугаар сарын 06

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?