НИЙСЛЭЛИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН 10 ОНЦЛОХ

2017-12-06  

Нийслэлийн ИТХ Улаанбаатар хотын 2018 оны төсвийг энэ сарын 4-ний өдөр баталсан. Батлагдсан төсвийн онцлох 10 асуудал :

1. Нийслэлийн төсвийн нийт орлого 2018 онд 800 тэрбум, 356,9 сая төгрөг болж, 2016 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 246,6 тэрбум төгрөгөөр буюу 44,5 хувиар нэмэгджээ. Нийслэлийн удирдлага 2 жилийн өмнөхтэй харьцуулахад ажил хийх мөнгө ихтэй болжээ.

2. Амьдарч буй нийгмээ сайн сайхан болгох гэж иргэд татвараа төлсөөр байна. Нийслэлийн төсвийн орлогын 90,1 хувийг буюу 721,5 тэрбум төгрөгийг нийслэлийн татвар төлөгчид бүрдүүлэх юм байна. 2017 онд татварын орлогын 85,1 хувийг бүрдүүлж байжээ.

3. Нийслэл хот 1.2 их наядын эргэлтийн хөрөнгөтэй, 26 орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай. Гэвч Нийслэлийн төсвийн татварын бус орлого нийт орлогын 9,9 хувийг эзэлж байна. Татварын бус орлого дотор жин дарах орлого нь хүү торгуулийн орлого нэмэгдсэн явдал юм.

4. Нийслэлийн төсвийн орлогын 90,1 хувийг төр үйл ажиллагаагаараа бус, иргэдээсээ бүрдүүлж байгаа ч нийслэлд хийх хөрөнгө оруулалтын ажил өмнөх оныхоос 48 тэрбумаар буурч, Нийслэлийн удирдлагын зардал 33 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

5. Аз жаргалтай хотын индекс тооцох аргачлал боловсруулж үе шаттай сайжруулах ажилд 2017 онд 1 тэрбум төгрөг зарцуулсан бол 2018 онд дахин 1 тэрбумыг зарцуулахаар боллоо. Нийслэлчүүдийг аз жаргалтай болгох гэж нийслэлийн удирдлага жил бүр аргачлал боловсруулдаг болжээ.

6.   Нийслэлийн ОНӨҮГ-ууд 26 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Гэхдээ компанийн засаглалыг сайжруулах ямар ч алхам хийгдсэнгүй. Ялсан намын ажлын байр бий болгох талбар хэвээрээ, алдагдалтай ажиллах нь ээ.

7. 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хотын зам бүртийх цас мөсгүй болох нөхцөл бүрдлээ. Хот тохижилтын зардал 2016 онд 24 тэрбум байсныг 2017 онд 33 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 2018 онд  40 тэрбум боллоо.

8. Нийслэлийн хот 858 км автозамтай хэвээрээ байна. Харин авто замын тэмдэг, тэмдэглэгээний зардал 1 тэрбум байсан бол 2018 онд 2 тэрбум болов.

9. Улаанбаатар хотыг  Зүүн хойд Азийн Аялал жуулчлалын төв болгох зорилгоор шоу цэнгээн зохион байгуулах ажилд 2017 онд 3 тэрбумыг зарцуулсан. 2018 оны төсөвт дахин 3 тэрбум төлөвлөж баталсан байна. Манай хот жил бүр 3 тэрбум төгрөг зарцуулж, Лас Вегас шиг хот болох нь ээ.

10. Нийтийн тээврийн татаас 54 тэрбум байсныг 58 тэрбум болгож өсгөжээ. Нийтийн тээврийн шинэчлэл хийгдэхгүй нь, харин татаас өгсөөр байна. Хүүхдүүдийг үнэгүй явуулах автобусны 4 тэрбумыг шийдвэрлэсэнгүй. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?