СЗХ МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ОУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2017-12-07  

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо өчигдөр Олон улсын хөрөнгө оруулалтын банк (IIB)-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга, ноён Жосеф Коллартай техникийн туслалцааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичгээр тохиролцсон хамтын ажиллагааны хүрээнд банкнаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын эрх зүйн орчныг сайжруулах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд зориулан эхний ээлжинд 200,000 еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо.

Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь урьд өмнө гишүүн орнууддаа хэрэгжүүлж байгаагүй техник туслалцааны төслийг Хороотой хамтран анх удаа Монгол Улсад хэрэгжүүлэхээр болж буй нь энэ юм. Төслийн сонгон шалгаруулалтыг банк нээлттэй зохион байгуулж, Хороо нь дэлхийн санхүүгийн салбарт танигдсан Ernst and Young компанийн шинжээчидтэй хамтран 2018 оны нэгдүгээр сараас эхлүүлнэ.

НҮБ-д бүртгэлтэй, Москва хотноо төвтэй Олон улсын хөрөнгө оруулалтын банкны Евро бүсийн салбар Братиславд байрлаж байна. Тус банкинд Монгол болон Бүгд Найрамдах Болгар улс, Унгар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Куба Улс, ОХУ, Румын, Бүгд Найрамдах Словак Улс, Бүгд Найрамдах Чех Улс улсууд гишүүнчлэлтэй бөгөөд гишүүн орнуудынхаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжлийг дэмжихэд банк үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?