ГБХЗХГ-ЫН АЛБАН ХААГЧИД “ЦАГААН ТУУЗТАН” АЯНД НЭГДЛЭЭ

2017-12-07  

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид өнөөдөр охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн “Цагаан туузтан” аянд нэгдлээ. Энэ үеэр албан хаагчид охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн талаархи мэдээлэл болон “Охин” баримтат кино болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн агуулгаар хийсэн гурван төрлийн богино хэмжээний дүрс бичлэгийг үзүүлсэн юм.

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх ОУ-ын 16 хоногийн аян”-ыг жил бүрийн 11 сарын 25 –аас 12-р сарын 10-ны өдрийг дуустал дэлхий даяар тэмдэглэн, хүчирхийллийн эсрэг олон нийтэд хандсан янз бүрийн арга хэмжээ явуулдаг уламжлалтай. 1991 оноос хойш энэхүү аянд 170 гаруй орон нэгдэж, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөн өрнүүлж байна. Уг аяны хүрээнд тохиодог охид эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг хүний эрхийн хүрээнд, цогцоор нь үзэх боломж бүрддэг.

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх ОУ-ын 16 хоногийн аян” нь хүчирхийллийг тэвчихгүй байхыг, нуугдмал, чимээгүй байдлыг халахын төлөө хүн бүр дуугарч эхлэхийг уриалах, охид эмэгтэйтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хүн бүр дор бүрнээ жаахан ч болтугай алхам хийх, санаачлагыг дэмжих, хүчээ нэгтгэх, хүн бүрийн аюулгүй байдлыг хангах, эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэг, амлалтаа биелүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?