МҮСХНХ, ӨВӨР МОНГОЛЫН РАДИО ТЕЛЕВИЗИЙН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2017-12-07  

 

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо /МҮСХНХ/ нь гадаад харилцаагаа өргөжүүлэн ажиллах зорилтын хүрээнд Өвөр Монголын Радио Телевизийн хороо шинэ мэдээллийн төвийн удирдлагуудыг 2017 оны 12 сарын 7-ны өдөр хүлээн авч уулзалт хийлээ. Тус уулзалтаар МҮСХНХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Учралсайхан тэргүүтэй удирдлагууд ирсэн зочдод Монголын цахим сэтгүүлзүй, технологийн өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаарх товч танилцуулга хийж туршлага хуваалцсан юм.

Өвөр Монголын Радио Телевизийн хороо шинэ мэдээллийн төвийн эрхлэгч н.Сайжрах МҮСХНХ-ны бүрэлдэхүүнийг Хөх хотод албан айлчлал хийх саналыг дэвшүүлж өргөн хүрээнд хамтран ажиллахаар зорьж буйгаа илэрхийллээ.

Уулзалтын үр дүнд МҮСХНХ, Өвөр Монголын Радио Телевизийн хороо шинэ мэдээллийн төвтэй хамтран ажиллаж, хоёр байгууллагын хоорондын түншлэлийн харилцааг бэхжүүлэх зорилготой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

 

 

Эх сурвалж : МҮСХНХолбоо хэвлэл мэдээллийн алба

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?