ЖОЛООЧ ТА ЗӨРЧЛИЙН ОНООГОО ШАЛГАСАН УУ ?

2017-12-08  

Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/187 дугаар тушаалаар батлагдсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулахад баримталж байна.

2017 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 191435 жолоочийн зөрчлийн оноо хасагдаж, 1220 жолоочийн зөрчлийн оноо дуусч эрх түдгэлзэн 857 жолооч заавар журмын дагуу эрхээ сэргээлгэсэн байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн оноог дараах зөрчлүүдэд хасч тооцсон байна.

“Жолоочийн оноо тооцох журам”-ын 3.1-д зааснаар “Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ” гэж заасны дагуу 51290 жолоочийн онооны урамшуулал олгогдсон байна.

Мөн алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвд хандаж, сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой. Та http://www.service.police.gov.mn хаягаар орж жолооны үнэмлэх, зөрчлийн оноог шалгах боломжтой.

 

 

ЗЦГазар

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?