ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ-2017 ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

2017-12-08  

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцож байна. Дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцож буй тус олон улсын арга хэмжээний албан ёсны нээлтийн ажиллагаа 12 дугаар сарын 5-ны өдөр Москва хотын “Зочны ордон”-д зохиогдож, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, ОХУ-ын Ерөнхийлөгчийн байгаль орчин, тээврийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч С.В.Иванов нар нээж үг хэлэв. Нээлтийн ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нар хүндэт зочны хувиар оролцож, “Оросын тээвэр, байгаль орчны уялдаа” сэдэвт нэгдсэн хуралдааны илтгэлүүдтэй танилцав.

Уг арга хэмжээний үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёровтой албан уулзалт хийв. Уулзалтаар талууд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, түүнчлэн, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцож, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Евразийн эдийн засгийн комиссын Эрчим хүч, тээврийн сайд А.О.Жунусовтай Евразийн эдийн засгийн комиссын байранд албан уулзалт хийв. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны 2015 оны санамж бичгийн хүрээнд хоёр талын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Зам тээвэр, гаалийн салбарт 2017-2018 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын бизнес эрхлэгчдийн оролцоотой форумыг хамтран зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын тээврийн сайд М.Ю.Соколовтой уулзав

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Оросын тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд уригдан оролцох үеэрээ өнөөдөр ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовтой албан ёсны уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцов.

Уулзалтын үеэр хоёр улсын төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, цаашид тээврийн салбарын харилцааг улам эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа талууд нотлов. Тухайлбал, “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т ойрын хугацаанд гарын үсэг зурах, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсанд тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулах, Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх, дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Курагино-Кызыл-Овоот-Эрдэнэт чиглэлийн төмөр замын хойд коридорын төслийг урагшлуулахад чиглэсэн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?