БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН АСУУДАЛ ХЭЗЭЭ ШИЙДЭГДЭХ ВЭ?

2017-12-11  

Уналтанд ороод хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа барилгын салбар дахин хэзээ сэргэх вэ гэдэг нь улс орны эдийн засаг, засаг төрийн тогтвортой байдал гээд олон асуудлаас шалтгаалсан хэвээр байна. Харин нэгэнт уначихсан энэ салбарт орж ажиллах зориг гаргасан хэдэн аж ахуйн нэгжийн хувьд барилгын тусгай зөвшөөрөл гэгч “толгойны өвчин” болсоор хэдэн арван жилийн нүүрийг үзэж байгаа юм.

Учир нь барилгын тусгай зөвшөөрөл авах нь холын Америк ороод ирэхээс хэцүү ажил болсон бөгөөд зөвхөн “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах”-ын тулд 18 ажилбар, харин “Барилга угсралтын ажил гүйцэтгэх”-д 19,  “Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягт зургааг бүрдүүлэх шаардлагатай.

Энэ бол харьцангуй хүнд суртлыг нь багасгаж, цөөрүүлчихсэн буюу 2013 онд шинэчилсэн  “Хот байгуулалтын бичиг баримт боловсруулах, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам” юм.

Гэвч энэхүү  “дээс томж найзыгаа авардаг” үлгэрийг давах нь барилгын салбарынханд өнөөдөр ч тулгамдсан асуудал хэвээр байгаа юм. Харин энэ бүх давааг даваад  

“Зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл”-ийг 500 гаруй ААН,

“Өргөх байгууламжийн тусгай зөвгөөрөл”-ийг 100 гаруй ААН,

“Барилга угсралтын тусгай зөвшөөрөл”-ийг 3000 орчим ААН авсан гэсэн тоон мэдээлэл бий.  Гэвч үнэн хэрэгтээ өнөөдрийн байдлаар 400-500 компани л бодитойгоор үйл ажиллагаа явуулж байгаа тухай тооцооллыг салбарынхан гаргажээ.  

Барилгын тусгай зөвшөөрлийн энэ хүнд суртал барилгын тусгай зөвшөөрлийн далд наймааг гааруулж, улмаар  жонхуурсан хэрэг.

Харин шинээр томилогдсон Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх зорилт тавьсанаа саяхан мэдэгджээ.

Тэрээр энэ зорилтынхоо хүрээнд мэргэжлийн ТТБ-уудын хооронд сонгон шалгаруулалтыг зарлаж эхэлсэн байна. Энэ нь барилгын салбарынханд бага ч атугай таашаагдаж, даруй ажил хэрэг болгоосой хэмээн ярилцаж байна.

 

 

Б.ШҮРЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?