АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД 575 ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ШАЛГАЛАА

2017-12-11  

2017 оны 12 дугаар сарын 09,10-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 575 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 391 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 26 хүн гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд байсан байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 85 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллалаа.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 16 осол, мөргөлдөх хэлбэрээр 20 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд тухайн өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд  холбогдсон жолооч 1, явган зорчигч 3 бүртгэгдсэн байна.

Байгууллага, аж ахуй нэгж, найз нөхдүүд шинэ жилийн баяраа тэмдэглэх үеэр архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл гардаг. 2017 оны 12-р сарын 08-ны Баасан гарагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчлийг илрүүлсэн бөгөөд осол хэрэгт холбогдсон 2 жолооч, 2 явган зорчигч бүртгэгджээ. Тус албанаас дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Анхаарал татсан-12 сар” арга хэмжээг зохион байгуулж байна.

  1. СХД-ийн нутаг Баянхошууны замд N.Tiida маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан 10 настай И нарын 2 хүүхдийг мөргөж гэмтээсэн.

ОРОН НУТАГТ

  1. Говьсүмбэр амйгийн Сүмбэр сумын нутаг асфальтан замд T.Pruis маркийн автомашины жолооч А нь зам дээр зогсож байсан H.21ton маркийн автомашины араас мөргөж жолооч 25 настай Т, зорчигч Б нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн хэргийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

НИТХ-ЫН ДАРГА С.АМАРСАЙХАН ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

НИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга С.Амарсайхан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Замын цагдаагийн албаны үйл ажиллагаатай танилцаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Уулзалтын үеэр Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан 2017 оны зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаар болон албаны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Энэ оны эхний 11-р сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 383 хүний амь нас хохирч, 1104 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн бөгөөд амь нас нь хохирсон хүний 17 хувь нь буюу 58 нь, гэмтсэн хүний 16 хувь нь буюу 183 нь бага насны хүүхэд эзэлж байна.

Зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэхэд бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, иргэн бүрийн оролцоо зайлшгүй шаардлагатай юм.

Уулзалтын үеэр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг дэмжиж, тус албаны ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах, алба хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хангах зэрэг асуудалд үргэлж анхаарал хандуулж ажиллана гэдгээ НИТХ-ын дарга хэллээ. Мөн тус албанд нэн шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмжид 189 сая төгрөг, Замын цагдаагийн албаны шинээр баригдах барилгын зураг төсөвт зарцуулах 250 сая төгрөгийн  асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

 

 

ЗЦГазар

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?