2016 ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН БАЙДЛААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 418 ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧЭЭ!!!

2017-12-11  

2013 онд 41797 зам тээврийн осол гарч, 423 хүн нас барж, 1282 хүн бэртэж 8 тэрбум 497 сая төгрөгний хохирол учиржээ

Сүүлийн зургаан жил гэхэд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 7150 бүртгэгдэж, 7410 хүүхэд өртсөн харамсалтай тоо байна

2017 оны эхний 3 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхэд хүндэвтэр, хүнд байдлаар гэмтжээ. Тодруулбал, нас барсан хүүхдийн 92 хувь нь орон нутагт автомашинд зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүүхдийн 52 хувь нь нийслэлд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна. 

Монгол улс дахь Зам тээврийн ослын статистик үзүүлэлтээс харахад нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар 71003 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 550 нэгж буюу 7,2%-иар буурсан.

Үүнээс хүн амын нягтаршил, замын хөдөлгөөний төвлөрөлтэй холбоотойгоор нийслэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 799 бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд 13%-иар, нийслэлд 14,5%-иар, орон нутагт 11,3%-иар буурсан үзүүлэлт гарсан.

38 сая хүнтэй Польш улсад 2016 онд зам тээврийн ослоор 2993 хүн нас баржээ. Нас баралтын хувь 0,008% байхад 3 сая хүнтэй Монгол улсад 2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 418 хүний амь нас хохирч, нас баралтын хувь 0,014% байна

1082 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс нас барсан хүүхэд 48 буюу нийт нас барсан хүний 2%-ийг, гэмтсэн хүүхэд 199 буюу нийт гэмтсэн хүний 18,4%-ийг тус тус эзлэж байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 109 хүний амь нас хохирч, 610 хүн гэмтсэн бол, орон нутагт 309 хүний амь нас хохирч, 471 хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоон мэдээллээс үзэхэд нийслэлд явган зорчигч хэлбэрээр, Орон нутгийн замд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.

Мөн явганаар замын хөдөлгөөнд оролцож гэмтсэн хүүхдийн 24,2% нь насанд хүрсэн, харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцсон бол 53,1% нь харгалзах хүнгүй ганцаараа, 22,7% нь насанд хүрээгүй найз, ах, эгч нартайгаа хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн байна. 

 

 

 

Б.БАТ-ОРГИЛ  /ДЭМБ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВИЙН МЕНЕЖЕР/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?