150 КМ ДАРААЛАЛД УНАЖ, СУНАТЛАА ЗОГСОЖ БАЙХАД НЬ, ТЭЭВЭРЛЭХ ЭРХИЙГ НЬ ХЯЗГААРЛАЖ ДАРАМТАЛЖЭЭ

2017-12-12  

Өнөөдрөөс эхлэн Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээгүүр зөвхөн Өмнөговийн дугаартай л машин тэрэг нүүрс тээвэрлэх болжээ. Ийм шийдвэрийг Өмнөговь аймгийн ИТХ аль 2011 онд гаргаж, өнөөдрөөс мөрдөж эхлэх болсноо зарласныг Та бид харж байна. Нутаг нугаар нь ялгаварлах болсон шийдвэрээ "түгжрэлээс гарах арга зам, нутгийн иргэдээ дэмжих бодлого" гэж орон нутгийн удирдлага тайлбарлаж буй аж.

Өнөөдөртөө 10 мянган том оврын тээврийн машин Өмнөговьт нүүрс тээвэрлэж буйгаас 6000 орчим нь хятад эзэдтэй гэх мэдээлэл бий. Орон нутгийн ИТХ-ын тогтоол, Орон нутгийн Таван Толгой компанийн энэхүү шийдвэр нь хятад эзэнтэй, өмнөговийн дугаартай 6000 машинд үйлчлэх зориулалттай гэж иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Яагаад гэвэл, энэ машинууд бүгд орон нутгийн дугаартай.

Унаж сунатлаа дараалалд зогссон монголчууд дараагийн цохилтыг ийнхүү амсах нь энэ. Ажил хийх, амьдралаа залгуулах гэсэн Монголчуудаа ийнхүү хавчиж байна. Хятад улсын зүгээс хил гаалиа чангалснаас болж тээвэрчдийн эргэлт эрс цөөрч, сардаа 1 удаа хил давахдаа тулсан бол, одоо бүр тээвэрлэх эрхээ ч хаалгах нь. Орон нутгийн удирдлагын жалга довны үзэл баримталсан, нугалаа гаргасан энэхүү тогтоолыг цаг алдалгүй эргэн харах цаг болжээ.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
juyh: ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Чи үнэхээр хэрэгтэй байна. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com 2017-12-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?