УРЛАХ УХААНЫ ОНОЛЫН ЦУВРАЛ НОМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

2017-12-12  

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбатын урлах ухааны онолын цуврал номын нээлт өнөөдөр Төрийн түүхийн музейд боллоо. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн соёл, шашны зөвлөх Ц.Хулан, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц болон шавь нар нь оролцож, номын нээлтэд зориулсан үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Урлах ухааны онолын 33 цуврал ном хийхээр төлөвлөөд байгаагаа бурханч лам Г.Пүрэвбат нээлтийн үеэр танилцууллаа.

Цуврал номыг монгол түмний уламжлалт бурхны шашин XX зууны эхээр тасран мөхсөнөөс хойш эдүгээ дахин сэргэж буй энэ үед их таван ухааны нэг болох урлах ухааныг сэргээн хөгжүүлэх суурь гарын авлага болгон гаргаж байгаа гэж тэрээр хэллээ.

Энэхүү номонд орсон монголчуудын урлах ухааны 36 төрөл зүйл бүхий судалгааны зургуудын эхийг бэлтгэхэд Монголын бурхны шашны Урлахуй ухааны дээд сургуулийн оюутнууд тусалсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?