МҮОХ-НЫ "БӨРТЭ ЧОНО-2017" ТЭРГҮҮН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ 12 САРЫН 20-НД БОЛНО

2017-12-12  

15 дахь жилтэйгээ золгож буй "Бөртэ Чоно-2017" ёслолын үеэр МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, олимпийн зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулна. Харин шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчид тодруулдаг уламжлалтай билээ.

Спортын сэтгүүлчдийн нууц санал асуулгаар тодруулдаг “Оны шилдгийн шилдэг тамирчин” шалгаруулах саналын шугам өнгөрсөн шөнөөс нээгдлээ.

Спортын сэтгүүлчдийн саналыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулан онлайнаар авах бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сарын 12-ны 00:00 цагаас арванхоёрдугаар сарын 18-ны 23:59 минутын хооронд үргэлжлэх юм.

Улиран одож буй 2017 онд Монголын тамирчид ДАШТ болон Ази тивийн АШТ-с алт, мөнгө, хүрэл медаль олон аравыг хүртсэн тул энэ жилийн хувьд 'Бөртэ Чоно-2017' Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол өмнөх он жилүүдээс илүүтэй өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй.

"Бөртэ Чоно-2017"-д нэр дэвшсэн шилдэг тамирчдын нэрсийг цагаан толгойн дарааллаар танилцуулъя.

 

 

МҮОХороо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
juyh: ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Чи үнэхээр хэрэгтэй байна. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com 2017-12-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?