“ХАМТЫН АЖИЛЛАГАА БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ” ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

2017-12-13  

Зочид, сэтгүүлчид үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсанаар ФОРУМ эхэлж байна

“Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн бизнесийн өнөө ба ирээдүйн төлөв, хөрөнгө оруулалтын болон хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэх зорилгоор УУХҮЯ, Эрдэнэт үйлдвэр ХХК хамтран “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес форумыг 12-р сарын 13,14-ний өдрүүдэд Орхон аймаг Эрдэнэт хотод зохион байгуулж байна.

Зорилго нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл болон үүнд тусгагдсан техник технологийн томоохон төслүүдэд анхаарлаа хандуулах юм. Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийн шинэчлэл, Хаягдлын аж ахуйн ашиглалтыг сайжруулах өргөтгөх, Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэл, Зэсийн баяжмал хайлуулах боловсруулах төсөл, Технологийн сургуулийн хөгжил, хамтын ажиллагааны төслүүд хэлэлцэх гол сэдэв байх болно.

Эдийн засгийн бизнес форумаар “Эрдэнэт”-ийг тойрон хэлэлцэж, тус үйлдвэринй ирээдүй, эдийн засгийн үр өгөөж, олон улсын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын хууль, эрх зүйн орчин, эрдэс баялгийн нөөц, техник технологийн шинэчлэлийн талаар санал солилцон цаашдын зорилтыг тодорхойлж зохих шийдвэр гаргана.

Өөрөөр хэлбэл орчин үеийн уул уурхайн салбарын хамгийн дэвшилтэд технологи, бүтээмж инновацийн шилдэг туршлагыг Эрдэнэт үлйдвэрт нутагшуулах боломжийг бүрдүүлнэ.

Ингэснээр үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллах арга зам, гарцыг эдийн засгийн чуулган эрж хайх юм.

Бизнес форумд МУ-ын их хурлдын гишүүд, засгийн газрын гишүүд, УУХҮЯ-ны газар хэлтсийн удирдлагууд болон ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Европын уул уурхайн тэргүүлэгч компаниудын төлөөлөгчдөөс бүрдсэн гадаад, дотооддын 200 орчим зочид оролцож байна.

Мөн Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэд, мэргэжилтнүүд чуулганд уул уурхайн салбарын өнөөдөр маргааш, ололт дэвшил, тулгамдаж буй асуудлаар илтгэл, хэлэлцүүлэг хийх юм. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
juyh: ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Чи үнэхээр хэрэгтэй байна. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com 2017-12-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?