NEXT STOP НААДАМД 300 ГАРУЙ ХҮНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭЭД БАЙНА

2017-12-13  

Next Stop ёслол хүндэтгэлийн наадмыг Монголын Залуучуудын Холбоо, Залуу Удирдагч Сан хамтран 25 дахь жилдээ 2017 оны 12-р сарын 30-ны өдөр Шангри Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулах гэж байна.Шилжилтийн 25 жил алдаа оноотойгоо өндөрлөж байгаа энэ үед өнгөрсөн 25 жилээ дүгнэх зорилгоор "Нийгэм, улс төр” болон "Эдийн засаг, бизнес”-ийн топ залууг тодруулж байгаа билээ. Шилжилтийн үеийн топ залууст Next Stop наадмаас шалгарсан 30 эрхмээс гадна өнгөрсөн 25 жилийн хугацаанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдийг нэр дэвшүүлэн шалгаруулахаараа онцлог юм.

Мөн хариуцлагатай, бүтээгч байх он тоолж эхэлсэн учраас 2017 оны "Бүтээгч улс төрч”, "Бүтээгч бизнесмэн” залууг тодруулна. 2017 оны бүтээгч залуус нь 1992 ондNext Stopнаадмаас шалгарсан эрхмүүдийн дайтай залуу байх болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Наадмын нэр дэвшүүлэх ажиллагаа 12-р сарын 1-нээс эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 300 гаруй хүнийг нэр дэвшүүлээд байна. Нэр дэвшүүлэх ажиллагаа нэр дэвшүүлэх хуудсаар болон myf.mn сайт, олон нийтийн сүлжээгээр дамжуулан явагдаж байна.

Нэр дэвшсэн эрхмүүдийн заримаас дурдвал шилжилтийн 25 жилийн "Нийгэм, улс төр”-ийн топ залууд Ц.Элбэгдорж, С.Баяр, Т.Бадамжунай, Э.Бат-Үүл, Н.Энхбаяр, М.Энхболдзэрэг хүмүүс нэр дэвшээд байгаа юм. Тухайлбал Хассуурийн Ганхуяг - Ц.Нямдоржийг, Ц.Эрдэнэбат - Н.Алтанхуягийг нэр дэвшүүлээд байна. Шилжилтийн 25 жилийн "Эдийн засаг, бизнес”-ийн топ залууд Д.Баясгалан, П.Батсайхан, Л.Чинбат болон Ц.Эрдэнэбатын нэр дэвшүүлснээр Ж.Оджаргал зэрэг хүмүүс нэр дэвшээд байна. Харин 2017 оны "Бүтээгч улс төрч”-д Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар зэрэг хүмүүс нэр дэвшээд байгаа бөгөөд Монгол телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ Ж.Энхбаярыг, Хассуурийн Ганхуяг Л.Оюун-Эрдэнийг, Ц.Эрдэнэбат ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар нарыг нэр дэвшүүлжээ. 2017 оны "Бүтээгч бизнесмэн” залууд Н.Мөнхнасан, Г.Амартүвшин, Н.Цэлмүүн, О.Цогтгэрэл, Г.Майцэцэг нарын хүмүүсийг жиргээчид нэр дэвшүүлсэн байна.Олон нийтийн зүгээс шинэхэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт ихээхэн итгэл хүлээлгэж байгаа бөгөөд энэхүү наадамд шалгарч "Бүтээгч улс төрч” байхаа батална гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсээр байна.

Шилжилтийн 25 жилийн "Нийгэм, улс төр”, "Эдийн засаг, бизнес”-ийн топ залуу, 2017 оны "Бүтээгч улс төрч”, "Бүтээгч бизнесмэн” залууг тодруулах үйлсэд та ч оролцох боломжтой бөгөөд http://www.myf.mn/ сайтаар дамжуулан нэр дэвшүүлэх хуудсыг бөглөн илгээх юм байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Estoi shildeguud oroltsdog hundetgeliin esloldoo. 2012 ond Bayarsaihan, Temuujin 2 todorch bsan sanagdaj bna. Ene jiliinh ni bas ontsgoi l boloh ni dee. 2017-12-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?