ГУРВАН ГАВЬЯАТ ТЭРГҮҮТЭЙ 11 ТАМИРЧИН НАРАН УЛСЫГ ЗОРИЛОО

2017-12-13  

Монголын шигшээ багийн тамирчид 2017 оны хилийн чанадад дахь сүүлийн хамтарсан бэлтгэл хийхээр өнөөдөр Япон улсыг зорив. Багийн бүрэлдэхүүнд гавьяат тамирчин П.Өнөрбат, Э.Бэхбаяр, Б.Номин, ОУХМ Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Э.Гантуяа, Г.Уртнасан, спортын мастер О.Мөнх-Эрдэнэ, Б.Чимгээ, Т.Ариунзаяа, Б.Болортуяа гэсэн 11 тамирчин, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ө.Ууганбаяр нарын хамт Наран улсыг зорьсон юм.

Манай бөхчүүд тус улсад 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд эх орондоо ирнэ. Монголын чөлөөт бөхийн холбоо 2017 онд гадаад харилцаанд онцгой анхаарсан бөгөөд Иранд гурав, Франц, БНХАУ, БНСУ, Японд нэг удаа тамирчдаа хамтарсан бэлтгэлд хамруулаад байна.

 

 

МЧБХолбоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?