ӨГӨХӨӨ ӨГЧИХӨӨД АВАХАА АВДАГ БАЙ!

2017-12-14  

Ирэх 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хувь хүний орлогын түвшингээс хамааруулж ХХОАТ-ыг 10, 15, 20, 25 хувиар ногдуулах болсон. Ингэснээр төсөвт 117-223 тэрбум төгрөг төвөлрүүлнэ гэж тооцоолжээ.  

Уг нь, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар ажилтан цалингийнхаа 10 хувь, ажил олгогч мөн 10 хувийг төлдөг. Өөрөөр хэлбэл, та 800 мянган төгрөгний цалин авдаг бол 160 мянган төгрөгийг татварт төлдөг гэсэн үг.

Харин 2018 оны 1-р сарын 1-ээс буюу одоогоос сар гаруйн дараа таны ХХОАТ-т төлөг 160 мянга 180 орчим мянга болно гэсэн үг. /энэ бол жишээ/

2018 оноос эхлээд

1,500,000 хүртэл төгрөгийн цалинтай хүний хувь хүний орлогын татвар 10% хэвээрээ

Харин:

1,500,000 - 2,500,000 -   төгрөгийн цалингийн 15%

2,500,000 - 3,500,000 -төгрөгийн цалингийн 20%

3,500,000-aaс дээш төгрөгийн цалингийн 25% -ийг ХХОАТ -т төлөх нь ээ.          

Харин "өнөөдрөө яая даа"  гэж амьдарч байгаа иргэд үүнд дургүйцэж байна. Учир нь сүүлийн 5-6 жилд нийгмийн бүх салбарын ажилчдыг хамруулан цалин нэмж байсан түүх байхгүй ч өргөн хэрэглээний барааны үнэ 2-3 дахин нэмэгдсэн юм. Зүйрлүүлж хэлбэл, цалин "гараанаасаа хөдлөөгүй" байхад "үнэ" аль хэдийн замынхаа хагасыг туулсан хэрэг. Ингэснээр "цалин" "үнэ"-тийг гүйцнэ гэдэг холын мөрөөдөл болсон гэсэн үг.

Гэвч цалингаас суутгах татварыг нэмэгдүүлэх нь ядарсан "цалин" дээр нэрмээс болгож ачаа үүрүүлэхтэй ижил юм.

Хэдийгээр ХХОАТ-ын нэмэгдүүлэх нь 1,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдэд хамааралтай мэт боловч нийт дүнгээр нь тооцож нийт хөдөлмөр эрхлэгчдийн 85 орчим хувийнх нь цалин ямар нэгэн хэмжээгээр буурна басхүү ажил олгогчдын нуруун дээрх ачаа ч нэмэгдэх юм. Нэг үгээр, төрд гарсан эрх мэдэлтнүүд харлаган бодлого, тооцлолтой байж улс орныхоо эдийн засгийг хямраасныхаа төлөө өөр арга арга сүвэгчлэхээсээ илүүтэй иргэдийн халаасыг тэмтэрч байгаа хэрэг юм.

Харин нийгмийн даатгалд насаараа шимтгэл төлчихөөд ч түүнийхээ ашгийг хүртэж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг иргэд түүнээсээ бүр илүүг төлчихөөд ч ашиг хүртэж чадахгүй үлдэх вий гэх санаашралтай байна. 




С.ШҮРЭНЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
БУЯА:ЯГ ҮНЭН Ш ДЭЭ. БААХАН ТАТВАР АВДАГ ХЭРНЭЭ.ЭРГЭЭД ЮУ Ч ҮГҮЙ Л БАЙДАГ 2017-12-14
zulaa:TUR ENE ASUUDLAA ERGEED HARAH HEREGTEI!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2017-12-14
Хуягаа:бид нар татвар төлөөд байгаа хэрнээ буцаад төрөөс үйлчилгээ авах гэтэл бас л мөнгө төлөх хэрэг гардаг 2017-12-15
Doogii:za boliooooooooooooooooooooooooooo 2017-12-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга