МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2017-12-15  

Мэдээллийн технологийн бодлогын зөвлөлийн хурал 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болж журмын төсөл, ирэх оны үйл ажиллагааны чиглэл, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар хэлэлцэв.

“Төрийн үйлчилгээг цахимжуулснаар хүн хүч, цаг хугацаа хэмнэхээс гадна авлига, хүнд суртал үгүй болж, иргэдэд ил тод, нээлттэй байх боломж бүрдэнэ” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Мэдээллийн технологийн бодлогын зөвлөлийн дарга Г.Занданшатар үзэж байна.

Тэрээр төрийн байгууллагуудад цахим засаг, мэдээллийн технологийн чиглэлээр улсын болон гадаадын зээл, тусламжаар төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа ч нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй, уялдаа холбоо хангалтгүй байгааг анхааруулав.

Иймээс төсөл, хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт мэдээлж, тайлангаа ирүүлэх, цаашид төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бол дээрх байгууллагаас санал авч байхыг яам, агентлагуудад зөвлөмж болголоо.

Цахим засгийн өнөөгийн байдлаас үзвэл Үндэсний дата төв, сумдын шилэн кабелийн сүлжээ, иргэний цахим үнэмлэх, 11 11 төв, нийтийн түлхүүрийн дэд бүтэц, ТҮЦ машин, төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем бий болсон байна.

Цаашид цахим засгийн талаар гаргасан Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн онлайн, цахим харилцааг хөгжүүлэх, төрийн цахим үйлчилгээний төлбөр тооцоо, шимтгэлийг шийдэх, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хаягжилтын нэгдсэн тогтолцоо бий болгож, шуудангийн хүртээмжийг нэмэхийг зорьж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТҮГЖРЭЛИЙГ СААРУУЛАХ ЗОРИЛГООР АВТОМАШИНЫ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ИРЭХ САРЫН 15-НААС АРАВДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА. ТА АЛЬ ХУВИЛБАРЫГ ДЭМЖИХ ВЭ?