ХУВИЙН ХЭВШЛЭЭ ДЭЭРЭМДДЭГ ТӨР ЭНЭ УДААД БАРИЛГЫН САЛБАРЫНХНЫ ХАЛААС РУУ ГАРАА ШУРГУУЛЛАА

2017-12-15  

Энэ бол “ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨР батлах тухай Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт. Энд

"4.3.2. орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг дараах байдлаар бүрдүүлэх"-ийг зааж өгчээ. Ингэхдээ

"Орон сууцны барилга, хотхон, хороолол барих хөрөнгө оруулагчдад газар, дэд бүтцийн бусад асуудлыг хөнгөлөлттэй нөхцөлөөр шийдвэрлэн өгч, баригдсан орон сууцны  нийт талбайн 2,0 хувийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэн авах замаар орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх арга хэмжээ авах"-ыг зүйлчилж өгчээ.

2014 оны НИТХ-аар “НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАРИЛГА БАРИХ, ГАЗРЫН ЭРХ ОЛГОХ, БАРИЛГЫН ЭХ ЗАГВАР ЗУРАГ БАТЛАХ, БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ гэгчийг батлахдаа мөн л барилгынхаа нийт ашигтай талбайн 2%-ийг Нийслэлийн орон сууцны санд төвлөрүүлэхийг зааж өгчээ.

Өөрөөр хэлбэл, барилгын компаниуд ганц, хоёрхон блок орон сууц барихын тулд баахан бичиг цаас, явдал чирэгдэл, татвар татаас төлж гүйчихээд барилга, байгууламжаа босгосныхоо дараа түүнийхээ дахиад 2%-ийг нийслэлийн орон сууцны санд “бэлэг болгон өгөх” шаардлагатай гэсэн үг.

Нэг үгээр, төр барилгынханд барилга барих газар олгосныхоо төлөө тэдний хийсэн ажлын 2%-ийг хүчээр авч, үг дуугүй дээрэмдэж байгаа хэрэг.

Угтаа барилгын компани зөвхөн барилгаа л барих ёстой байтал тэд газраа олдог, барилгаа барьдаг, захиалгаа авдаг, борлуулалтаа ч хийдэг.  Энэ гажиг тогтолцоо нь тэдний төрийн дээрэмд өртөх гол шалтгаан болсон ч гэж ойлгож болох юм. Чухам яагаад?

Газраа олохын тулд яам, тамгын газар, дарга цэргүүдийн үүд хаалга сахиж сүүлдээ аргаа барахдаа хээл хахуульдаа тулж, барилга барих газрын наймай ч цэцэглэх болсныг энэ салбарынхан өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Энэ нь эргээд төрд шантаажлуулах шалтгаан болж байгаа гэсэн үг.

Барилгын компаниуд нэгэнт өөрсдөө бүхнээ хийдэг буруу жишиг тогтсоныг байж болох асуудал юм аа гээд орхьё.

Тэгвэл, ийм олон ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэж байгаа тэднийг төр нь дэмжих ёстой. Ядаж л хөнгөлттэй зээлэнд хамруулах, газрын зөвшөөрлийг явдал чирэгдэлгүй олгох, барилгаа барьсных нь дараа худалдаж авах гэх мэтээр.

Гэвч өнөөдөр дэмжих нь битгий хэл дээрх 2% гэгчийг гаргаж ирэн тэднийг шантаажилж суух юм.

БАРЬСАН БАРИЛГЫНХАА 2%-ИЙГ ТӨРД ДЭЭРЭМДҮҮЛСЭН ХЭДЭН ААН БАЙНА ВЭ?

Бид энэ асуултыг тодруулахаар Нийслэлийн Өмчийн Харилцааны Газар дээр очсон боловч мэдээлэл өгөх албаны хүн байсангүй. Багагүй хүлээсний эцэст арга буюу орлогч дарга Д.Ариунбаатар луу утас цохиж асуухад “тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өгсөн юм.

Харин албан бус эх сурвалжийн хэлснээр барилгынхны 2%-ийг “дээрэмдэх” энэхүү тогтоол, журам гарах үед АН олонхи болон засаглаж байсан. Хаа очиж барууны үзэл баримтлалтай тулдаа АН-ынхан энэхүү дээрмийн аргыг хэрэгжүүлэхээс татгалзсаар өнөөдөртэй золгожээ.

Гэвч “татвар татаас нэмэхгүй, иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлнө” гэх мэт уриа лоозон, мөрийн хөтөлбөр барин гарч ирсэн МАН-ынхан өнөөдөр автомашины татвар, ХХОАТ зэрэг олон олон татвар татаас нэмж, иргэдийн нуруун дээрх ачааг нэмсээр барилгынхнаас хумслах энэхүү 2%-ийг ч албажуулахаар улайрч эхэлжээ.

Тийм ч учраас төрийн энэ дээрмээс халгасан барилгын салбарын олон ААН бидэнд хандаж төрийн энэхүү дээрмийг зогсооход дуу хоолойгоо өргөхийг хүссээр байна. Бид энэ асуудлыг үргэлжлүүлэн сурвалжилж хүргэх болно. 

 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
juyh: ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Чи үнэхээр хэрэгтэй байна. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com 2017-12-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТҮГЖРЭЛИЙГ СААРУУЛАХ ЗОРИЛГООР АВТОМАШИНЫ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ИРЭХ САРЫН 15-НААС АРАВДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА. ТА АЛЬ ХУВИЛБАРЫГ ДЭМЖИХ ВЭ?