МӨРӨН, БАЯНХОНГОР, АЛТАЙ ЧИГЛЭЛД АГААРЫН ТЭЭВРИЙН ТАТААСТАЙ НИСЛЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

2017-12-18  

“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын хүрээнд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлд 7 хоногт 2 удаа, Баянхонгор аймгийн Баянхонгор чиглэлд 7 хоногт 1 удаа, Говь-Алтай аймгийн Алтай чиглэлд 7 хоногт 2 удаагийн давтамжтай тогтмол нислэг үйлдэж эхэллээ.

Дээрх бодлогын баримт бичигт, дотоодын агаарын тээврийн үйлчилгээг алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд хүргэхэд чиглүүлэх, төрөөс алслагдсан бүс нутагт агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрийг”-ийг боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан байдаг юм.

Нислэгийг “Аэромонголиа” авиа компани үйлдэж байгаа бөгөөд үнэ тариф :

Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд 1 талдаа 119,000 төгрөг, 2 талдаа 238,000 төгрөг,

Улаанбаатар-Мөрөн-Улаанбаатар чиглэлд 1 талдаа 125,000 төгрөг, 2 талдаа 250,000 төгрөг,

Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлд 1 талдаа 166,000 төгрөг, 2 талдаа 332,000 төгрөгийн тарифаар ард иргэдэд тийзээ борлуулж байна.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?