200 ОРЧИМ КМ ҮРГЭЛЖЛЭЭД БАЙСАН НҮҮРС ТЭЭВЭРЛЭГЧ АВТОМАШИНЫ ЦУВАА 49 КМ БОЛЖ БАГАСЧЭЭ

2017-12-19  

Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл 270 км замд 200 орчим км урт үргэлжлээд байсан нүүрс тээврийн авто машинуудын цуваа 49 км болж багасчээ.

Цувааг багасгахын тулд АТҮТ, ЗТХЯ, УУЯ бусад байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллажээ.

Ингэхдээ экспортод гаргаж байгаа нүүрсний хэмжээг тээвэрлэлтийн хэмжээ, график төлөвлөгөөтэй уялдуулан тээврийн хэрэгслийн тоог түр хугацаанд шинэчлэн тогтоох, тээвэрлэлтийн зохих шаардлагыг хангаагүй, жолооч тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн даатгал, засвар үйлчилгээний ажлыг хэрэгжүүлдэггүй ААН-ийн тээврийн хэрэгслийг хасах арга хэмжээг авч ажилласан байна.

Мөн энэ сарын 13-наас хойш нүүрсний ачилт ч огт хийгээгүй байна.  Ингэснээр нүүрс тээврийн зам дахь цуваа өчигдрийн байдлаар 63 км байсан бол өнөөдөр 49 км болж багасчээ. Энэ хэвээрээ байвал ойрын 2-3 хоногийн дотор цуваа бүр мөсөн арилна гэж холбогдох албаныхан тооцоолжээ. Харин цувааг арилгах зуурт гаалийн хяналтын бүсүүдийн гадна талбайг тохижуулж, нөөцийн талбай бий болгохоор ажиллаж эхэлсэн байна. Ингэснээр аж ахуй нэгжүүд тээврийн хэрэгслийнхээ тооцоог гаргаж, цагийн хуваарийн дагуу ачилт хийж, тээвэр төлөвлөлтийн программын дагуу тээвэрлэлт хийж эхлэх юм байна.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:ШИЙДВЭРЛЭЛЭЭ ГЭЭД БАЙСАН ЧИНЬ ЖОЛООЧИЙНХОО ТООГ ХАСААД НЭМЖ АЧИЛТ ХИЙХГҮЙ БАЙВАЛ ХАСАГДАЖ Л ТААРАА. 2017-12-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?