УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хамт ажиллаж байсан ойр дотны хүмүүс болон охин компанийн захирлыг нь баривчилсан үйл явдал ойрын өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байна. Х.Баттулга гишүүний туслахаар ажиллаж байсан Л.Түвшинжаргалыг энэ сарын 16-нд ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчилсан. Түүний шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд болж, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын 32 мянган га газрыг 3500 га болгон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үндэслэлээр үргэлжлүүлэн 14 хоног хорих шийдвэрийг гаргасан. Тэгвэл Л.Түвшинжаргал уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэлжээ. Энэ тухайгаа Цагдан хорих 461 дүгээр ангийн удирдлагад өргөдөл бичиж ирүүлсэн байна.
А.САЯН