Дуут дохиог дур дураараа ашиглах, гэрэл анивчуулах явдалд цэг хатгалаа. Ар, өврийн хаалга, танил тал, нэр сүр, мөнгө төгрөгөөр машин тэргэндээ дуут дохиотой бологчид бүгд энэ журамд захирагдана. Тэр бүү хэл Монголын Бурхан Шашины тэргүүн хамба ч дуут дохиогоо хураалгана.
Энэ өдрөөс эхлэн зөвхөн Монгол улсын ерөнхийлөгч Баттулга, ерөнхий сайд Хүрэлсүх, УИХ-ын дарга Энхболд нар л дуут дохиотой машин хөлөглөнө гэдгийг албан ёсоор заалаа. Дээр нь Монголын онцгой байдлын алба, Цагдаа, Түргэн тусламжийн үйлчилгээний зориулалтын унаа машинд дуут дохиог хэрэглэх болсон гэж Чингэлтэй Дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаны байцаагч Чимэдбат мэдээллээ.
Ц.ХИШГЭЭ