ЦАГДАА НАР АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

2017-12-20  

БГД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн ахлах мөрдөгч Б "Барс зах дээр бусдад зодуулж нас барсан иргэн Т-ийн хэрэг"- т хувийн ашиг сонирхлоор хандаж сэжигтэн н.Чинзоригийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Мөн алах мөрдөгч Б "БГД-ийн Янгирт гүрэн караокед иргэн Б нь Мөнх-Эрдэнэ нарын хүмүүст зодуулж нас барсан хэрэг"-ийн хохирогчоос удаа дараа мөнгө нэхэж зээлсэн байна.

БГД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн эрүүгийн мөрдөгч О "БГД-ийн 23-р хороонд гадны нөлөөтэй нас барсан иргэн М-ийн хэрэг"- т сэжиглэгдэн шалгагдаж байсан Баатарсүрэнгийн төрсөн дүү Билэгсайханаас "шинжээчийн дүгнэлтийг нааштай гаргуулна, прокурорт өгнө" гэж хэлэн мөнгө авчээ...

Энэ бол цагдаагийн алба хаагчид ажлаа хийх явцдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан байдлын цөөхөн жишээ. Яг энэ мэтээр иргэд олон нийтийн дунд цагдаагийн алба хаагчдын талаарх таагүй мэдээлэл багагүй гардаг. Цагдаа нар дээрэнгүй ханддаг, хахууль авдаг гэх мэтээр...

Нэг үгээр эрхэм цагдаа нар төрийн нэр барьсан "дээрэмчний үйлдэл" гаргаж байгаа нь ийнхүү ил байгаа хэрэг.

Харин тэдний эдгээр зөрчлүүдийг цагдаагийн байгууллагын дотоодын хяналт шалгалтаар илрүүлжээ. Дотоод, хяналт шалгалтыг цагдаагийн 53 алба нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд, цагдаагийн байгууллагын харьяа 55 байгууллагын сахилга хариуцлагын байдалд дүн шинжилгээ хийж хариуцлага тооцож ажиллажээ.

Хяналт, шалгалтын үр дүнд сахилгын зөрчилд 1073, эрүүгийн зөрчилд 22 алба хаагч холбодсоныг илрүүлжээ. Нийт зөрчлийн 22,7%-ийг иргэд, байгууллагын гомдол мэдээллийн дагуу илрүүлсэн бол 77,3%-ийг дотоодын хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Мөн үүний үр дүнд цагдаагийн ажилтнуудын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй хэд хэлэн үйлдлийг илрүүлж АТГ-т хүргүүлжээ.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?