ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧМЫГ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦЭЦ ҮЗЛЭЭ

2017-12-20  

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2017-12-20/ болж, 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг  Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээн баталсан эсэх маргааныг  хяналтын журмаар хянан шийдвэрлэлээ.

 Монгол Улсын Их Хурал 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа, гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулахаар хуульчилсан байна.

Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалтыг  Улсын Их Хурал агуулгаар нь төдийгүй үгийн утгаар нь илүү явцууруулан дахин сэргээн баталсан байна гэдгийг  Үндсэн хуулийн цэц тогтоож тус хуулийн заалтыг хүчингүй болгов.

Мөн Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээснээрээ Улсын Их Хурал өөрөө Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц үзлээ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?