УЛААНБААТАРЫН ХҮҮХЭД ЗАЛУУС ӨНӨӨДРӨӨС "МӨСӨН ХОТХОН"-Д ТУХАЛНА

2017-12-20  

"Мөнгөн цой" компанийн 40 гаруй уран бүтээлч, сийлбэрч "мөсөн хотхон" байгуулаад хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ.

Сар гаруй хугацаанд урласан энэхүү "мөсөн хотхон"-д 70*24 харьцаатай том, 30*15 харьцаатай жижиг хоёр ч гулгуурын талбай байгуулсан байна. 

Энэхүү "мөсөн хотхон"-д та бүхэн зөвхөн гулгахгүй, төрөл бүрийн мөсөн сийлбэрийн үзмэр үзэж мөсөөр урласан "төөрдөг байшин"-д тоглож цагийг хөгжилдөн өнгөрүүлэх боломжийг бүрдүүлжээ.

"Мөсөн хотхон"-ы гадна хэсэгт өвлийн олимпийн төрөлд хүч сорьж буй тамирчдыг урласан бол дотор талд нь "Мөнгөн цой" компанийн сийлбэрчид өнгөрсөн жилийн "Харбиний цас, мөсөн урлалын олоу улсын наадам"-д тэргүүн байр эзлэхдээ урлаж байсан бүтээлүүдээ ч дэглэжээ. 

Тухайлбал, Алангуа эх 5 хүүхэддээ сургаалиа айлдаж байгааг, ажилчин зөгий хэрхэн ажиллаж байгааг, яст мэлхийний байр байдал ямархан байдгийг та харах боломжтой.

 Өнөөдөр албан ёсоор нээлтэй хийх энэхүү "мөсөн хотхон"-д эрхэм уншигч, үзэгч та бүхэн хаврын урь орж, мөс хайлтал тухалж болох нь ээ. Хамгийн гол нь сийлбэрчдийн хүч хөдөлмөрийг үнэлж, болгоомжтой байхыг хүсье!

 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?