ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 256 ДУГААР АНГИЙН СОЁЛ, СПОРТЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

2017-12-22  

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж байна. Орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, батлан хамгаалах салбар дахь хууль, эрхзүйн шинэчлэл болоод бүтээн байгуулалт, нийгмийн хамгаалал зэрэг олон сэдвээр офицер, ахлагч, ажилтан алба хаагчидтай яриа өрнүүлж, санал сэтгэгдлийг нь сонсож байна. Тэрээр батлан хамгаалах салбараас гадна Монгол Улсын Улаан загалмайн Ерөнхийлөгчийн хувиар орон нутаг дахь Улаан загалмайн салбаруудын удирдлага, хамт олонтой нь уулзаж, Монгол Улсын Онцгой комиссын орлогч даргын хувиар баруун аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай ч газар дээр нь танилцаж байна.

Батлан хамгаалахын сайдыг дагалдаж ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа тэргүүтэй БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай нарын БХЯ, ЗХЖШ, командлалуудын удирдлагууд ажиллаж байгаа юм. Батлан хамгаалахын сайдын эхний томилолт Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангиас эхэлсэн. “Манай ангийн хамт олон энэ жил ололт, амжилт дүүрэн байлаа. Бид бүтээн байгуулалтын цогцолбор төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүнийг маань БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд дэмжиж байгаад талархалтай байна.

Энэхүү цогцолбор төслөөр ангийн байрлалд 4-5 шинэ барилга барих төлөвлөгөөтэй. Ангийн штаб, эмнэлэг, цэргийн байр түүнийг дагасан ногоон байгууламж барьж байгуулах гэхчилэн олон бүтээлч ажил нэрлэж болохоор байна. Гэхдээ энэ төслийн буухай болгож “Соёл, спортын төв” маань ашиглалтад ороход бэлэн болсон байгаа” зэрэг анги, байгууллагад нь хөндөгдөж буй олон асуудлыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нарт ангийн захирагч, хурандаа Б.Галбадрах учирлаж байлаа. Үүний дараа “Соёл, спортын төв”-ийн нээлтийн ёслол болсон бөгөөд Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн барилгачин дайчид өнгөрсөн наймдугаар сарын сүүлээс эхлэн арваннэгдүгээр сар хүртэл богино хугацаанд барьж ашиглалтад оруулсан байна. Мэдээж олон улсын стандартад нийцсэн, олон төрлийн уралдаан тэмцээн нэгэн зэрэг зохион байгуулах багтаамжтай ордонтой болсондоо Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан баяртай байсан юм. 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?