ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 331 ДҮГЭЭР АНГИЙНХАН ДЭРГЭДЭЭ ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛЖЭЭ

2017-12-22  

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нар Баян-Өлгий аймагт ажиллахдаа Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн дэргэд байгуулагдсан цэцэрлэгээр зочиллоо. Хурандаа Ц.Буянтогтох даргатай тус ангийнхан саяхан ашиглалтад хүлээн авсан албан тушаалын байрныхаа хоёр өрөөг цэцэрлэг болгон тохижуулж, хүүхэд багачуудаа хамруулсан байна. Баян-Өлгий аймагт цэцэрлэгийн хүрэлцээ муу байдгаас үүдэн өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан өнгөрсөн есдүгээр сард шинээр байгуулсан байна. Цэцэрлэгийн эрхлэгч Ц.Нямжаргал “Хүүхдийн инээд цалгисан энэ сайхан өргөөнд маань Батлан хамгаалахын сайд саатсанд баяртай байна. Манай цэцэрлэгт Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын 2-5 хүртэлх насны 20 орчим хүүхэд багачууд хамрагдсан. Бидний хамгийн том мөрөөдөл гэвэл бие даасан цэцэрлэгийн байртай болох тухай юм. Тэгж чадвал Баян-Өлгий аймагт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Зэвсэг хүчний бүх анги, байгууллага, салбаруудын алба хаагчдын үр хүүхдүүдийг нэг дор хамруулах бололцоотой” гэсэн юм.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан цэцэрлэг байгуулсан нь сайн хэрэг. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан нэг зорилго бол цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Миний хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж алба хаагчдын нийгмийн хамгаалалд бодит тусламж хүргэх үүднээс БХЯ, ЗХЖШ-ын алба хаагчдын үр хүүхдүүдийг нэг дор хамруулсан цэцэрлэг байгуулах зорилго бий. Та бүхэндээ амжилт хүсье” гэлээ. Энэ үеэр БХЯ-ны харьяа Төв архивын хамт олон тус цэцэрлэгийн хүүхэд багачуудад иж бүрэн тоглоом илгээснийг нь баярын захидалтай хамтад нь гардуулан өгсөн юм.

 

 

Эх сурвалж : Соёмбо сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?