2017 оны рейтингээрээ эхний 6-д жагсаж буй эрэгтэй, эмэгтэй тамирчдаараа Монголын Ширээний Теннисний Холбоо анх удаа хуанли гаргах шийдвэр гаргалаа.
Эрэгтэйчүүдийг ОУХМ, улсын дөрвөн удаагийн аварга Э.Лхагвасүрэн чансаагаар тэргүүлж дэд мастер Эрдэнэбаяр, улсын хошой аварга Бэгз, Билэгт, дэд мастер Батдэлгэр, улсын хошой аварга Баярмагнай нар, эмэгтэйчүүдийг дэд мастер Ундрам тэргүүлж, дэд мастер Должинзуу, улсын 9 удаагийн аварга Батхишиг, дэд мастер Болор эрдэнэ, улсын аварга Дэлгэрмаа, дэд мастер, улсын аваргын хошой мөнгөн медальт Индра нар эхний 6-т жагсжээ.
Энэ арван хоёр шилдэг тамирчнаар гоёсон ширээний теннисчидийн хуанли анх удаа хэвлэлээс гарах нь. Энэхүү хуанлиг Ширээний Теннисчид шинэ жилийн баяраа тэмдэглэх үдшээ нийт теннисчиддээ гардуулна гэж тус холбооны ерөнхийлөгч Гантулга мэдэгдлээ.
Э.ОТГОНЖАРГАЛ