АСА ДАГВАДОРЖ ИХ НАРАН УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОНО

2017-12-23  

Монгол улсын 4 дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сүүлчийн томилгоог Х.Баттулга хүчингүйд тооцсон албан тоотыг Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаяглан илгээгээд 2 хонож байна. Тэрбээр албан тоотдоо Канад, АНУ, Япон улсад томилогдсон элчин сайд Чингүүндарь, Отгонбаяр, Тэнгэр нарыг томилохоос татгалзаж буйгаа илэрхийлж, шинэ нэрс оруулж ирэхийг У.Хүрэлсүхэд даалгалаа. Түүний энэхүү үйлдэл нь ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын угшилтай сайд нарыг томилон явуулсан хэрнээ МАН-ын харьяалал бүхий л сайд нарыг хагас жил хэртэй уялаа гэх хэл амыг дагуулж байна.

Ямар ч гэсэн Элбэгдоржийн болон УИХ-ын гаргасан шийдвэрийг Х.Баттулга таслан зогсоож, шинэ нэр шаардаж байна. Дээр нь Англи улсад сууж буй элчин сайд С.Баяр өргөдлөө өгсөн тул түүний орны хүнийг ч яаралтай санал болгохыг Х.Баттулга яаравчлав.

Ийнхүү стратегийн ач холбогдол АНУ, Япон, Англи, Канад зэрэг оронд томилгоо хийх асуудлыг Баттулга гартаа авч чадлаа. Харин хэн хэнийг томилуулахыг М.Энхболд биш, У.Хүрэлсүх санал болгох болов. Ойрын эх сурвалжаас Японд суух элчин сайдын нэр усанд Дагвадорж аваргын нэр дээгүүр дуулдах болжээ. Японд нэр алдартай, япон хэл устай, соёлыг нь сайн мэдэх, танилын хүрээ өргөн, нөлөө ихтэй зэрэг нь ямар ч дипломатчаас илүү үүрэг гүйцэтгэж чадна гэж үзэж байна. Ялангуяа зуны олимпийн их наадмын өмнө түүнийг томилох нь маш зөв шийдвэр байх болно ч гэж үзэх хүмүүсийн тоо харьцангуй өндөр байна.

Ийнхүү Аса Дагвадоржийг Япон улсыг хариуцсан биет төлөөлөгчөөр томилсон шийдвэр нь эцсийн цэгээ олж хатгахад ойртжээ.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:За юухэв Дагваа элчин болно гэвэл онигоо. Баттулга арай ингэж тэнэгтэхгүй байлгүй дээ. 2017-12-24
Зочин:Болохгүй юум юу ч байхгүй 2017-12-25
Зочин:Бид нар гаднаас манайд сууж байгаа элчин сайдыг ямар боловсролтойг сонирхож байсан удаа би билүү 2017-12-25
irgen:bolimoor yum diplomat es medehgui..... 2017-12-25
Dt:Iim shiidver garval Mongol ulsiig doromjilj bgaatai agaar neg bno. Diplomat hariltsaag medehgui teneguud ju hiih jm be 2017-12-25
Баяка:Хурцыг Солонгос улсад элчингээр томилохоос хол илүү ёс зүйтэй томилгоо болно доо. Аса японд байтугай дэлхийд алдартай хүн шүү дээ. Дипломат ёсыг хэнээс ч илүү цаадах чинь мэдэж байгаа. 2017-12-25
Алтантуяа :Зөв яагаал гэвэл Монголчуудыг боловсролтой С.Баяр Баярцогт нар яаж балласан билээ гэдгийг санахад хангалтай Бөх бурхан ухаантай зөв 2017-12-25
Зочин:Энэ төрийн тэргүүн юм уу? Юу хийдэг хүн бэ? Арчаагүй бизнесмен чинь!!! 2017-12-25
irgen:sumogoos huugdsun huniig elchin saidaar ter tusmaa Japand tomilvol yaponchuud doromjlol gej huleej avna. diplomat yyos medehgui yum l bol nudargaar shiiddeg. ene huniig elchin bolgovol yapon staash harna.tegj tenegtehgui gej naidia. 2017-12-25
МОНГОЛ ЯЛЖЭЭ:ХҮҮХДЭЭ БОЛОВСРОЛТОЙ БОЛГОХЫН ОРОНД НАМД ОРУУЛАХ, ТАНИЛТАЙ БОЛГОХ, БӨХ БОЛГОХ БЭЛТГЭЛ ХАНГАХ НЬ ИРЭЭДҮЙД АЖИЛТАЙ, МӨНГӨТЭЙ БОЛНО ШҮҮ МИНИЙ АРД ТҮМЭЭН 2017-12-25
Жэнко нэг л бишээ!!:Элчин сайд шүү дээ!!!!!!!! Аса арай болохгүй ээ!!!! Энэ ЖЕНКО нэг л бишээ!!!!!! Энэ хүнийг бид Монгол хүн гэж сонгосон гэтэл ХҮЗҮҮҮГҮЙ ДЭЭРЭМЧНИЙ БҮХ ЛУЙВАРЫГ ХАМГААЛСАН ШИНЖТЭЙ АЖИЛЛААД! НЭГ Л БИШЭЭ. ЖЕНКӨ Хүзүүгүй ДЭЭРЭМЧИНТЭЙ Түрийвч НЭГТЭЙ юу???? Эрдэнэтийн 49% дээрэмд хамсаатан нь биш л байгаасай гэж найдья!!! 2017-12-25
Miigaa.:Mongol zuv bodltoi echuud elchin bolj bolhgi gj. Ene saihn eh oron min hugjil devshilj hurj baivl.bi lav Davgaa avargaa demjnee.Eh oron tuuni zurhend bii 2017-12-25
Зочин:Бага боловсролтой хүн ерөнхийлөгч хийгээд байхад 4 р ангийн боловсролтой хүн элчин сайд хийчхнэ монгол яллаа 2017-12-25
Монгол:Ёс зүйтэй холбоотойгоор сумогоос гарсан хүнийг элчин сайдаар томилох нь ёс зүйгүй асуудал. Гадаад харилцаа бол мэргэжлийн дипломатчийн гүйцэтгэдэг нарийн ажил. ТЭНЭГЛЭЛЭЭ ЗОГСООГООЧЭЭ 2017-12-25
Бат.:Яагаад болохгүй гэж.Хогын хогын луйварчин элчи сайдуудаас хамаагүй дээр. 2017-12-25
irgen:Erunkhii said maani uuriin uhaantai , UIH bas nuhatstai heeltsej shiideh bhaa. Arai l baina shuu , unen bol ... 2017-12-25
хрл:Олимп дөхсөн үед онигоо ч гэсэн ортой гэдэг шиг зөв юм бишүү харин 2017-12-25
Ард:Энэ улс оронд чинь юу л болоод бн даа дипломат .улсаа төллөөлөж .мэргэжилийн дипломатч гэдэг хэхэхэхэ юу болоод бнаа дэлхий сөнөх нь ойртсон юм болоов уу 2017-12-25
Dambaa:Boloh vz de Dvv doroitjee battulgaa 2017-12-25
zochin:araich dee mongol ingetlee doroitoj baina uu. 2017-12-25
Уншигч:Монгол төр утгаа алджээ 2017-12-25
az:улс оронг ухаантай эрдэмтэй хумуус удирддаг болохоос дуу дуудаг бох хун удирддагуй юм малнуудаа 2017-12-25
Ука:Дипломат гэдэг алба бол хэн хүний хийх алба биш болуу 2017-12-25
Tomilj boljiine.:Tomilj bolno. Gehdee zan aviraa, uuriiguu barij chadahgu hun uls ornii ner hundiig gazar gishguulehvidee gj sanaa zovj bn. Medleg bolovsroltoi ****ri suuritai hun bval deersen. 2017-12-26
Зочин:Үггүй байлгүй дээ.монголын төр дампуурчээ. 2017-12-27
С.Гааяа:Маш зөв санал зөв хүн харин нас нь юу билээ. 2017-12-27
Delger:Buh barilddag hun buhuu barild, business hiideg bol businessee hii. Bitgii chadahgui yum luugaa darvaigaad bai. Diplomatch hun gedeg chin ****l uur hun bdgiin. Sogtohooroo hun zoddog hun lav diplomatch baij chadahgui. 2018-04-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?