ЭНГИЙН ЯПОНЧУУД МОНГОЛ ЭРЧҮҮД ГЭХ ҮГНЭЭС ЦЭРВЭХ БОЛЖЭЭ

2017-12-25  

Япончууд Монголчуудыг их сайн мэдэх болсон. Үүнд Д.Дагвадорж, М.Даваажаргал, Харумофужи Д.Бямбадорж, Д.Батбаяр нарын гавъяа их бий.

Тэгвэл Монголчуудаас япончууд айж цэрвэх болжээ. Энэ нь нь тэднйи зөв юм. Учир нь монголчууд мидний балмад танхай үйлдэл, зэрлэг зан авир тэднийг айлгаж байна. Нэмэр дээр нэрмээр гэгчээр Японд ажиллаж амьдарч буй хоёр монгол залуу Токио хотын метронд зодолдон танхайрсан жигшүүрт явдал нь Японы нийгмийг Монголчуудаас болгоомжлох дохио болсон. Гэвч үүний үр дагавар, хор хохирлыг Японоор дайран өнгөрөх жирийн монголчууд амсах болжээ.

Хамгийн сүүлийн жишээг дурдая. 12-р сард Токиогийн ойролцоох хотод зохиогдсон Ази тивийн ахмадуудын ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнд С.Галбадрах ахлагчтай Монголын одон бөмбөгчид оролцсон. Маш амжилттай оролцсон гэж хэлж болно. Олон улсын хэмжээний мастер С.Галбадрах шилдэг наймд үлдэж, хүрэл медалийн төлөө тоглолт хийсэн. Энэ бол Монголын ширээний теннисний тамирчид тивийн аваргад медалийн төлөө хийсэн анхны тоглолт. Эхнийхээ тоглолтыг 11:4-өөр хожиж, хоёр дахь тоглолтоо 8:2-ээр давамгайлж байсан ч эрт тайвширснаас болж чухал хожлоо алдаж, улмаар хоёр дараалан хожигдсоноор медалийн үзүүрээс атгаад алдсан тухай хамт явсан нөхөд нь харамсан ярьж байна. Тэд тэмцээнээ дууссаны дараа нутаг буцахаар хот хоорондын автобусны билет аван хүлээж байсан ч, ирсэн автобус нь Монгол гэхийг сонсоод, "Суудал захиалгатай. Зөвхөн 5 суудал л байна" гэснээр 5 монгол эмэгтэйг суулган хөдөлсөн байна.

Ийнхүү Монгол эрчүүд гэх нэрнээс Японы жирийн иргэд цэрвэж байна. Хэрвээ холын замд, автобус унаанд нь зодоон цохион үүсгэвэл зорчигчдынхоо тав тухыг хангаж чадахгүй гэж болгоомжилсон байх гэж л таах үлджээ. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэдэг энэ ажээ. Хүн нэрээ, тогос өдөө ч гэдэг, хүний газарт байгаа монголчууд минь нэр төрөө бодоцгооё.

Бусдад бурууг тохохоос өмнө, өөрсдөдөө дүгнэлт хийе.

 

 

 

Ц.ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZZ:YAG UNEN UURSDUDUU DUGNELT HIIH HEREGTEI !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2017-12-25
НАНДИН:ЯПОН СҮҮЛИЙН ҮЕД ЗАЛУУЧУУД ГЭМТ ХЭРЭГТ ИХЭЭР ОРООЦОЛДОЖ БАЙГАА. ЭНЭ БАЙДАЛ ДАРАА ДАРААГИЙН ХҮНД АСУУДАЛ БОЛГОЖ БАЙНА. САЙН ЯВАА НЭГЭН БАЙХАД СААР БАЙГАА ОЛОН ЗАЛУУС БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ 2017-12-25
baysaa:Mongolchuud ****n ****nuuruu neg dor bhaaraa l bolohoo baidag bolson... 2017-12-25
Tulga:suuliin ved viza ih garch bgaa ene n saihan ch esregeeree ersdel daguulj bna shuu........bi lav mongol hunees hol yavdag bolson 2017-12-25
cg:хаана монгол байна тэнд дандаа ийм л байдаг бидэнд нэр тор угаасаа байдагуй ард тумэн 2017-12-25
зочин:Ерөнхийлөгч нь хүртэл танхай орны ард түмэн дээ бид. яадаг юм зодолдоод л нэг нэгнийгээ араас нь хутгалаад л ашиглаж хаяад л явж байя. Сайхан ч дээ 2017-12-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?