Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хугацаанд амраахаар боллоо.
Уг нь 2-р улирлын амралтаар бага ангийн хүүхдүүд дөрвөн 7 хоног, дунд ангийн сурагчид 3 долоо хоног, ахлах ангийн сурагчид 2 долоо хоног амардаг юм. Гэвч томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч байгаатай холбоотойгоор сурагчдын амралтын хугацааг ийнхүү сунгасан байна.
Амбулаторийн нийт үзлэгээр томуу, томуу төст өвчний өвчлөл 21 аймагт 5.6 хувьтай байгаа бөгөөд сургуулийн ирц 75, цэцэрлэгийн ирц 95 хувьтай байна.
Нийслэл хотод 849 хүүхдийн орон дээр 1,500 гаруй хүүхэд байна. Энэ нь ачаалал 80 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн үг. Мөн өнгөрсөн 7 хоногоос энэ 7 хоногт томуу, томуу төст өвчний өвчлөл 1.3 хувиар нэмэгдсэн дүнтэй гарчээ. Тиймээс сурагчдын амралтыг наашлуулж 1 дүгээр сарын 1-нээс амраахаар болоод байна.
С.ШҮРЭНЧИМЭГ