НАМААР ТАЛЦСАН УЛС ТӨРЖИЛТ АЙМАГ, ОРОН НУТГУУДЫГ 2 ЖИЛ АЖИЛ ХИЙЛГЭСЭНГҮЙ

2017-12-26  

"Сүхбаатарчууд төрийн тамгыг хувилан олшруулах нь энгийн үзэгдэл болж засаг дарга нь 3 дахь тамгаа сольжээ" Дээрх нь суудлаа олохгүй бол доорх нь гүйдлээ олохгүй" гэж монгол ард түмний мэргэн үг бий. Яг энэ үг өнөөдөр бодит биелэлээ олж байна. Нийслэлийн ИТХ хуралдаж чадалгүй хэдэн арван сар болж өвөлжилтийн бэлтгэл ажлаас эхлээд олон арван ажлын гацаа дөнгө болж байсан бол сум, дүүрэг, аймгуудын ИТХ ч мөн энэ л жишгээр явж байна. 

Хамгийн эхний жишээ бол Сүхбаатар аймаг. Сүхбаатарчууд ИТХ-ын сонгуулиар АН-д 16, МАН-д 16 суудал өгч аль нь ч олонхи болж чадаагүй учраас эрх мэдэл, сандал суудал дээрээ талцан маргалдсаар өнөөдөртөө золгожээ. АН-ын гишүүд нь МАН-аас томилогдсон засаг дарга З.Энхтөрийг огцруулахад санал нэгдэн ИТХ-ын даргадаа өгсөн ч ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөө ч баталж чадахгүй санал тэнцжээ. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө ч батлагдахгүй байсан тул аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбатыг огцруулж шинээр ИТХ-ын даргыг сонгожээ. Гэвч "Б.Мөнхбат нь өөрийг нь огцруулсан асуудлыг хууль бус хэмээн үзэж тамга тэмдгээч өгөхгүй байгаан улмаас ямар ч тамга, тэмдэггүй шийдвэрүүд гарган, Монгол Улсын хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж байна." гэж АН-ын бүлгийнхэн мэдэгдлээ. Ийнхүү Сүхбаатарчууд тамга тэмдэг, сандал суудлын хэрүүлтэй зууралдсаар 2 жилийг ардаа үджээ. Гэвч энэ бүхэнд хариуцлага тооцдог хууль хяналт, удирдах дээд байгууллагагүй мэт өнөөдрийг хүрсэн байх юм.

"СҮХБААТАРЧУУДТАЙ ИЖИЛ УЛС ТӨРЖИЛТ ХОВД АЙМАГТ Ч БАС ҮРГЭЛЖИЛСЭЭР..."

Ховд аймгийн ИТХ энэ сарын 4-5-ны өдрүүдэд хуралдаж 2018 оны төсвийг баталж мөн аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцээд түүнийг огцруулжээ. Гэвч энэ мөн л албан ёсоор баталгаажаагүй. Түүнийг "албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байгаа, аймаг орон нутгийг хөгжүүлэхэд өнгөрсөн хугацаанд дорвитой ажил хийгээгүй, жилийн 365 хоногийн 250 хоногт гадаад, дотоод томилолт нэрийдлээр аялж зугаалсан, намын гишүүдээ ч удирдаж чаддаггүй нь нотлогдож намын хорооны даргаасаа огцорсон” гэж үзэн огцруулсан гэх. Д.Галсандондог нь аймгийнхаа намын хурлаа хуралдуулаагүй, намын даргын тайлангаа тавиагүй зэргээс болж мөн л хэрүүл талцалтай өнөөдрийг хүрсэн юм.

"НАМААР ТАЛЦСАН ХЭРҮҮЛ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ МӨН Л 2 ЖИЛ ҮРГЭЛЖИЛЖЭЭ"

Баянзүрхчүүд мөн л сонгууль болж өнгөрсөн өдрөөс эхлэн талцал, маргаанаа эхлүүлснээр өнөөдөр бүр дүүргээ хоёр хуваах асуудал дээрээ тулаад байгаа. Учир нь тус дүүрэгт ИТХ-ын 41 суудлаас АН 22, МАН 19 суудал авсан боловч дүүргийн сонгуулийн хорооны дарга нь АН-ын зургаан нэр дэвшигчийг сонгуулийн хууль зөрчсөн хэмээн нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулсан байна. Ингэснээр АН 16, харин МАН 19 суудал авсан болж хэрүүл маргаан дэгдэж эхэлсэн түүхтэй. Ингээд өөрсдийгөө олонх гэж үзсэн хоёр намын төлөөлөгчид тус тусдаа ИТХ-ын хуралдаанаа зохион байгуулж Ардчилсан намын төлөөлөгчид ИТХ-ын даргаараа Ш.Ганчимэгийг сонгож, улмаар дүүргийн Засаг даргаар Д.Пүрэвдавааг томилуулахаар санал нэгдсэн бол МАН-ынхан ИТХ-ын даргаар Г.Атармааг сонгон, Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилуулахаар Нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр болсон байна. Улмаар Нийслэлийн засаг дарга нь өөрийн намын хүн болох Э.Бат-Амгаланг батламжилсан байдаг. Түүнээс хойш 2 засаг дарга, 2 ИТХ-ын даргатай болсон Баянзүрхчүүд удаа дараа ээлжлэн жагсаал цуглаан, өлсгөлөн зарлаад ч асуудлаа шийдэж чадаагүй өнөөдрийг хүрсэн юм. Мэдээж энэ бүхний үр дүнд төрийн ажил гацаж, жирийн иргэд хохирсоор... Энэ бол намын талцал, эрх мэдэл, сандал суудлын төлөөх тэмцэл маргааны багахан жишээ. Үүний цаана сум, баг, хороод нь хүртэл засаг даргаа томилж чадахгүй хэмхэлдэн, тэмцэлдсээр байгааг нэмвэл ...

 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИРГЭН:АЙМАГ ОРОН НУТГИЙН ХАМАГ АЖИЛ ЭНЭ УЛСТӨРЖИЛТӨӨС БОЛООД НАМ ЗОГСЧИХООД БАЙХАД УДИРДЛАГУУД НЬ ШИНЭ ЖИЛ ХЭСЭЭД Л ЯВЖ БАЙХ ЮМ ДА.. 2017-12-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?