ӨВӨРМОНГОЛЧУУД ТШ, АУЗ Б.ЛХАГВАСҮРЭНГИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 55 САЯ ТӨГРӨГ ЦУГЛУУЛЖ ӨГЧЭЭ

2017-12-26  

Төрийн шагналт, АУЗ Б.Лхагвсүрэн ходоодны хорт хавдар гэсэн оноштой болсон тухай мэдээлэл саяхнаас олон нийтэд хүрсэн. Тэрээр 100 сая төгрөгөөр БНСУ-д ирэх 1-р сарын эхээр эмчилгээ хийлгэх тов гарсан юм. Харин түүний эмчилгээнд Засгийн газрын нөөц сангаас 10 сая, БСШУСЯ-аас 10 сая, ЭМЯ-аас 5 сая төгрөг гаргахаар шийдвэрлээд байгаа. Тэгвэл Өвөрмонголчууд хайрлаж_ хүндэлж явдаг зохиолчдоо зориулж хандив цуглуулах аян өрнүүлжээ. Долоо хоногийн аяны хүрээнд нийт 150520 юань буюу монгол мөнгөөр 55 сая төгрөг цугласан байна.

Тэд "Бавуугийн Лхагвасүрэн бол та бидний хайрлан хүндэтгэдэг монгол яруу найргийн ноён оргил билээ. Тэр удаан жилийн турш дундад, монгол хоёр улсын соёлын харилцааг халамжилж идэвхитэй оролцож ирсэн юм. Бүр манай улсад ч олонтаа ирж соёлын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож манай улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж манай уран бүтээлчдэд өөрийн эрдэм туршлагаа харамгүй зөвлөж ирсэн юм. Түүниa яруу найргийн ном нь дундад улсын үндэсний хэвлэлийн хороо /хятад хэлээр/ Өвөр монголын ард хэвлэлийн хороо, Соёлын хорооноос хэвлэгдэн тараагдаж манай улсын өргөн олон монголчуудын бахархал, таашаалыг ихэд олсон юм. Эдүгээ бидний хайрлан хүндэтгэдэг зохиолч маань ходооны хорт хавдар тусч бачим, түргэн мэс засал хийлгэх шаардлагатай боллоо. Иймд хандивын үйл ажиллагаа эхлүүлж байна" гэжээ. 

Ийнхүү тэд сайхан сэтгэлийн үүднээс явуулсан хандивын үйл ажиллагаа амжилттай болжээ. Одоо эрхэм яруу найрагч хагалгааныхаа зардлын 80%-ийг олчихоод байна.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?