ИРЭХ ОНД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖИЙН АСУУДЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭНЭ

2017-12-26  

БСШУСЯ, НЗДТГ-тай хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон бусад холбогдох албаны хүмүүс байлцлаа. Нийслэл болон БСШУСЯ-ны удирдлагын түвшинд болсон уулзалтаар ирэх онд боловсрол, соёл, спортын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг эрт эхлүүлэх, газар чөлөөлөлт болон зураг төсвийн асуудал дээр байр сууриа нэгтгэх талаар харилцан санал солилцсон юм.

БСШУСЯ-ны харилцагч байгууллагуудын 70 хувь нь нийслэлд байрлаж буй. Тиймээс ч ирэх онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүхэлд нь шийдвэрлэж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил байхаар төлөвлөж буйгаа уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа онцлов. Тэрбээр цааш нь "Нэг сая гаруй хүн амтай, үзвэр, үйлчилгээ төвлөрсөн их хотдоо өнгө, үзэмж нэмэх сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах, гурван ээлжтэй сургуулийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх, Байгалийн түүхийн музейн газрын асуудлыг шийдвэрлэх, үзвэр, үйлчилгээний томоохон цогцолбортой болох зэрэг их ажил биднийг хүлээж байна" гэв.

Тиймээс ч хамтарсан ажлын хэсэг байгуулж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, удааширсан төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх зэрэг олон ажлыг хамтдаа урагшлуулах талаар тодорхой шийдэлд хүрлээ. Мөн шинээр баригдах сургууль, цэцэрлэг, бага сургуулийн барилгын газрыг чөлөөлөх, нийслэлийн ЕБС-ийн сурагчдыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ, төлбөргүй зорчуулахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх зэрэг асуудлын талаар харилцан санал солилцсон юм.

 

 

Эх сурвалж : БСШУЯам

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?