6000 ЯНДАН НЭМЭГДЭХЭЭС ХОТЫГ ХАМГААЛСАН ДАРГА

2018-01-05  

Шилжилт хөдөлгөөнийг хориглосон шийдэмгий шийдвэрийг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаабаатар хотын дарга Су.Батболд гаргасныг оны онцлох, шийдмэг, хариуцлагатай шийдвэр гэж PEOPLE of Mongolia сэтгүүл, сэтгүүлийн уншигчид нэрлэсэн байна.

-Хот руу шилжих хөдөлгөөнийг хориглосноор 2017 онд 6000 яндан нэмэгдэх үйлдлийг таслан зогсоосон. Энэ хэмжээгээр утаа нэмэгдэж байсан. Хөдөө орон нутгаас жилд 30 мянган хүн нийслэлд шинээр суурьшдаг хөдөлгөөнийг ч хаасан. Тэгснээрээ хотын ажилгүйдэл, түгжрэлийг ч нэмэгдүүлхгүй байх хариуцлагатай шийдмэг шийдвэр гаргасныг сэтгүүлийн зүгээс онцлов.

Мөн хотын ирээдүйн хөгжил, иргэдийн эрх ашигт нийцсэн Улаанбаатар хотын бүсийг татсан нь эдийн засгийн болоод хөгжлийн ач холбогдолтой шийдвэр болжээ. Хотын бүсийг татсанаар хотын гадна гэрээ барьчихаад цахилгаан, ус, нийтийн тээвэр шаардаад суудаг асуудалд ч нэгмөсөн цэг хатгажээ. Ямар ч гэсэн хотын дарга Су.Батболд өмнөх дарга нарын зориглоогүй шийдмэг шийдвэрийг гаргаснаараа хотын иргэдийн талархлыг хүлээлээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин: хот даяар утаа , утаа, бүр хорт утаа утаатай Нийслэлийн дарга өөрөө л баяжсан байх... иргэн наалдсан сайн үйл алга. Автобүс бохир хүйтэн...гудамж халтиргаа их бас хогтой... 2018-01-06
зочин:Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан хотын дарга огцрох ёстой... ИРГЭДИЙН хаана амьдарч суурьших эрхийг энэ даргацар хорих эрх үгүй билээ.. сэтгүүлч хүн хууль зөрчсөн хүнийг магтаад л... мангар байх аа 2018-01-06
zochin:uuruu mongoloos **** muu **** 2018-01-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?