Үндсэн хуулийн цэц 2017 онд
Үндсэн хуулийн цэц 2017 онд
Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдааныг хоёр удаа хийж, Улсын Их Хурал холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хуулийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэж 2 тогтоол тус тус гарган холбогдох хуулийн заалтыг хүчингүй болгов.
Үндсэн хуулийн цэц Дунд суудлын хуралдааныг есөн удаа хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Сонгуулийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Зөрчлийн тухай зэрэг хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлыг тус тус хянан шийдвэрлэж дүгнэлт гаргажээ..
Эдгээр дүгнэлтийн 5 нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн агуулгатай гарсан бол 2 нь Үндсэн хууль зөрчсөн гэж гарсан байна. Үндсэн хууль зөрчсөн гэж гарсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч холбогдох хуульдаа өөрчлөлт оруулжээ.
Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар 2017 онд
Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар 200 орчим иргэдийг хүлээн авч хууль зүйн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.
Эх сурвалж : ҮХЦ