МАТЕМАТИКЧ ЦАГААНЫ БАТТОГТОХ

2018-01-06  

Баттогтохыг алтан гадас одонгоор шагнуулахад, хоёр дахь алтан гадасаа авч байна гэж олон хүн боджээ. Аль хэдийн л одон авсан гэж бодсон хэрэг. 

Бурхантын хөндий нутагт төрж өссөн математикч багш Цагааны Батогтох, эх орныхоо тусгаар тогтнолын билэг дэмбэрэлт сайн өдөр Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. Дархан хотын “Мандах Бүртгэл” Дээд сургуулиас олон зуун шавь нар бэлтгэн гаргасан түүний хөдөлмөрийг төр ийнхүү үнэлсэнд, багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчид төдийгүй, Баттогтох захиралд  хүүхдээ авчирч тушаан шавь оруулсаны ач тусыг хүртсээр яваа эцэг эхчүүд баярлан талархаж, шагнал эзнээ оллоо хэмээн үнэлж байна. Удам судраараа тоочин, шатарчин Цагаан гуайн гэр бүлээс Монголын долоон удаагийн аварга шатарчин Батцэцэг, математикч Баттогтох гээд олон оюунлаг алдартнууд төрөн гарсан. Тэдний залгамж халааг өвөө Цагаан, эмээ Жанчивын ач зээр нар нь буухиалан дэлхийн энтэй тоочид гэдгээ харуулсаар байна. Батогтохын зааж сургасан эрдмээр Монголын төдийгүй олон улс, тивийн олимпиад, уралдааны хамаг тэргүүн шагнал цомыг хүртсэн мэдээлэл зүй, математик, санхүү бүртгэл, цахим тооцооны аварга оюутан сурагчид л гэхэд сүүлийн 10 жилд 48 төрөн гарчээ.

Монголын хөдөө орон нутгийн анхны бие даасан чөлөөт телевиз “RGB”-ийг хоёр нөхрийн хамт үүсгэн байгуулж, чөлөөт хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд оруулсан Батогтохын зүтгэлийг үзэгчид нь өндөр үнэлдэг. Багш математикч Ц.Баттогтохын хүүхэд залууст оруулсан эрдмийн хөрөнгө оруулалт нь, тэнгэрийн хойморьт мөнхөд гялалзах Алтан гадас одны энд аль эрт хүрсэн төдийгүй, цаашид ч хийж бүтээх хүсэл мөрөөдөл нь орчлонгийн гариг эрхэс шиг олуулаа билээ. Математикч багш Цагааны Баттогтохдоо улам их амжилт ерөөе!

 

 

Ө.Рагчаасүрэн

                  Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч.  

                  Бурхант нутгийн Найрамдлын хотоос. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?