УИХ ДАХЬ "ГАЖ ДОНТОН"-УУДЫН ҮЙЛДЭЛД ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ?

2018-01-08  

Монголын улс төрд, тэр дундаа УИХ гэх эрхэм хүндтэй газарт "ор дэрний асуудал" ярьсан Д.Гантулга гэх нэгэн гишүүн тухалсаар хоёр дахь онтойгоо золгосон. Ард олныг төрд төлөөлөн суугаа түүний энэхүү ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдэлд хариуцлага тооцсон ч зүйлгүй он дамналаа. Гэвч түүнтэй эн зэрэгцэхүйц бүр илүү гарахуйц "ёс зүйтэй" нэгэн эрхэм тодорч "хэвлэлийн баатар" боллоо.

Уг нь УИХ-ын гишүүний ёсзүйн дүрмийн 2.1-т "Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд дараахь ёс зүйн хэм хэмжээг баримтална" гэж заагаад

2.1.1-д "бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах";

2.1.5-д "Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх";

2.1.6-д "Хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх";

2.1.7-д "Ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх"... гээд олон дүрэм, журмуудыг тусгаж өгчээ.

Харин энэхүү ёсзүйн дүрмийн үнэр ч үнэртүүлээгүй "балмад" нэгэн УИХ-д сууж, ард олныг төрд төлөөлж байна гэвэл та итгэх үү? Энэ хүн бол Казак түмний төлөөлөл болсон эрхэм гишүүн Д.Мурат аж. Яагаад түүнийг "балмад" гэж тодорхойлох болсноо эрхэм уншигч авхай нарт баримтаар дэлгэн үзүүлэх тул та түр азнахыг хүсье! 

УИХ-ын Ёс зүйн хороонд хаягласан энэхүү гомдлыг Баян-Өлгий аймгийн иргэн Б.Бахытгүл гэх эмэгтэй аль 2-3 сарын өмнө өгчээ. Учир нь тэрээр эрхэм гишүүн "Д.Муратад удаа дараа зодуулсан" тухайгаа энд сийрүүлсэн байна. Түүний хэлсэнчлэн Д.Мураттай ажил хэргийн шугамаар хамтарч ажилладаг байсан бөгөөд улмаар эрхэм гишүүн Д.Мурат Б.Бахытгүл гэх энэ эмэгтэйг "өөр байдлаар" хамтарч ажиллахыг хүсэх болжээ.

Харин энэ хүсэлтийг Б.Бахытгүл хүлээж аваагүйн учир Д.Мурат түүнийг элдвээр доромжлон улмаар "гаж" зурагнуудаа ч явуулж дарамтлах болсон байна. Энэ мэт байдлаасаа болж өнгөрсөн 7-р сарын 16-нд УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүлийг зодож танхайрчээ. Үүнийхээ дараа Б.Бахытгүл болон түүний аав, ээжтэй холбогдон их хэмжээний мөнгө амласан гэнэ. Энэ талаараа хохиргч Б.Бахытгүл: 

"Миний бие Д.Муратыг Баян-Өлгий аймгийн "Эрчим хүч" ХХК-ийн захирлаар ажиллаж байх үеэс нь ажил хэргийн журмаар холбоотой байсан үе бий. Гэвч Д.Мурат 2017 оны 6-р сараас хойш намайг байнга хэл амаар доромжилсон мессеж илгээж, миний тухай удаа дараа хүмүүст муулж, нэр төрийг минь санаатайгаар гутаан доромжилж ирлээ... Д.Мурат надад өөрийнхөө фээсбүүкээр шалдан нүцгэн зургаа явуулдаг, хайртай дуртайгаа бичдэг, улмаар намайг хардаж сэрддэг юм. 2017 оны 7-р сарын 16-нд Д.Мурат, түүний туслах бид гурав уулзсан ба би түүнийг цаашид хэл амаар доромжилж янз бүрийн мессеж бичих юм бол хуулийн байгууллагад хандаж гомдлоо шийдвэрлүүлнэ гэхэд Д.Мурат намайг туслахынхаа нүдэн дээр зодож үсийг минь зулгаасан.

Энэ балмад үйл ажиллагааны явцад миний ээмэг, нүдний шил хагарч, тархи доргиж, гар хөл хөхөрсөн. Миний бие Б.Бахытгүл болсон явдлыг тухайн үед цагдаад хэлж чадаагүй. Гэтэл Д.Мурат маргааш нь манай гэр лүү туслахаа явуулж надад мөнгө өгье, орон сууцны зээлийг нь хааж өгье. Цагдаад битгий мэдэгд гэж байсан юм..." гэжээ.

Харин Д.Муратын тухайд "Б.Бахытгүл гэх эмэгтэй өөрөөс нь их хэмжээний мөнгө нэхэмжилсэн" хэмээн мэдэгдэж түүнийг шүүхэд өгсөн байдаг.

Хохирогч бүсгүй Б.Бахытгүл УИХ-ын гишүүн гэсэн нэрээр халхавч хийсэн Д.Мурат гэх эрхмийн энэхүү балмад үйлдэлд хариуцлага тооцуулж өгөхийг хүссэн гомдлоо УИХ-ын Ёсзүйн дэд хороо, ЦЕГ гээд холбогдох хууль хяналт, төр засгийн байгууллагуудад удаа дараа гаргаж өгсөн ч нэгээс нь ч хариу ирээгүй байна.

Энэ бүхэн хохирогч Б.Бахытгүл, УИХ-ын гишүүн Д.Мурат нарын хувийн харилцаанаас үүдсэн маргаан мэт боловч УИХ-д төр төлөөлж суугаа эрхэм гишүүн удаа дараа балмад, танхай, ёсзүйгүй үйлдэл /Б.Бахытгүлийн дэлгэсэн баримтаар/ гаргаж байгаа нь анхаарал татах асуудал юм!

УИХ-ын гишүүний нэр зүүсэн хүн хэн нэгнийг зодож, танхайрч, нэр төрийг нь гутаан доромжилж, садар самуун зургаа дэлгээд байхад үүнийг байж болох үйлдэл гэж үзээд байгаа хэрэг үү эсвэл ёс зүйн хариуцлага алдсан ч гэсэн нүдээ аниад өнгөрөх гээд байна уу?

Алин болохыг мэдэхгүй ч хууль, шүүх, цагдаагынхан энэ бүхний үнэн мөнийг олж, асуудлыг шийдвэрлээгүй цагт энэ мэт гаж үйлдэл гаргадаг гишүүд УИХ-д сууж болдог, улмаар энэ асуудалд нь хариуцлага тооцохгүй ч байж болдог гэсэн ойлголт нийгэмд төрж, УИХ гэх хууль тогтоох дээд байгууллага гудамжны дүрэмгүй тоглоомын орон зайтай агаар нэг болох нь ээ.

 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЛБОО:БИЕ БИЕТЭЙГЭЭ ЯГ АДИЛХАН НОВНУУД БАЙГАА УЧРААС ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ 2018-01-08
TUMUR:ene emegtei odoo bitsaagaad buruutan bolgono doo yanaa daa iim humuuseer bid udirduulah ch gej dee.... 2018-01-08
ТУЯА:ЗАВААН АМЬТАН БЭ 2018-01-09
nom:GULGAA MASSAJ GAJ DON UU SADAR SAMUUNUU 2018-01-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?