ЯВГАН ЗОРЧИГЧИЙГ МӨРГӨЖ ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ НЭМЭГДЭЖ БАЙНА

2018-01-08  

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний цас орж, замын нөхцөл байдал хүнд байв. Тухайн өдрүүдэд буюу 2018.01.06-2018.01.07-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 506 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 387 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 18 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртжээ. Тухайн өдрүүдэд зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөөгүй байна.

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Орон нутгийн замд ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирчээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 осол, мөргөлдөх хэлбэрээр 21, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Тухайлбал:

  1. 2017.01.07-ны өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг асфальтан замд Lexus470 маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 25-30 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
  2. Мөн өчигдөр СХД-ийн 21-р хорооны нутаг Жаргалант сумын нутаг Рашаант өртөөний гармын зүүн замд T.Pruis маркийн автомашин N.Pulsar маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 34 настай Н-н амь нас хохирч, 1 хүн гэмтсэн хэргийг тус тус шалгаж байна.

Өчигдөр орсон цас болон цасан шуурганы улмаас Өмнөговь аймгийн орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан бөгөөд өнөөдрийн /2018.01.08/ байдлаар хөдөө, орон нутагт хаасан зам, даваа байхгүй хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Гэсэн хэдий ч замын гадаргууд ихээхэн халтиргаа гулгаа үүссэн байгаа тул өдрийн цагт хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулах, үзэгдэлт хангалтгүй буюу шөнийн цагаар хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг зөвлөж байна.

Мөн нийслэл хотын халтиргаа, гулгааг арилгах зорилгоор тус албаны Техник, замын хяналтын хэлтсээс Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвтэй хамтран 6 дүүргийн хэмжээнд 25 гол гудамж, замуудад 66 тн бодис, 50 тонн давсыг  Хан-Уул дүүргийн ТЭЦ-3, Ажилчдын гудамж, Яармагийн гүүрний уулзвар, Эрчим хүчний шинэ замын уулзвар, Москвагийн гудамж, Баянхошууны гудамж, Хувьсгалчдын гудамж, Сонсголонгийн зам, Л.Энэбишийн өргөн чөлөөний замд цацуулж ажиллажээ.

 

 

ЗЦГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?