МЗЭ-ийн оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан Өд-2017" Утга зохиолын наадам 2018 оны 1-р сарын 09-ний өдөр Хүүхдийн Урлан Бүтээх Төвд болно. Яруу найраг, Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, Жүжиг киноны зохиол, Хүүхдийн зохиол, Утга зохиолын шүүмж судлал, Утга зохиолын орчуулга, Баримтат уран зохиолын бүтээл гэсэн 8 төрлөөр шилдгүүдээ тодруулна.
Маргааш МЗЭ-ийн 89 жилийн ой тохионо. Жилийн дараа МЗЭ түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэнэ гэж МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай Control.mn-д мэдээллээ.
В.СЭЛЭНГЭ