"ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ" ЭНЭ САРЫН 22-НД БОЛНО

2018-01-09  

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд газар эзэмших, өмчлөх зэрэг асуудалтай холбоотой өргөдөл гомдол түлхүү ирсээр байна. Өнгөрсөн жилийн хувьд зөвхөн Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд гэхэд иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших хүсэлт 515, газрын маргаантай асуудал 443, өмч газрын харилцааны салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай гомдол 44 ирсэн байна. Ер нь Нийслэлийн газрын алба хууль тогмоомжийн хэрэгжилттэй асуудал нийслэлд зонхилж байгаа тул НИТХ-ын ажлын алба болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд энэ сарын 18-ны өдрийг хүртэл иргэдийн санал, гомдлыг хүлээн авч байгаа юм.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн Н.Цэрэнлхам дээрх мэдээллийн дагуу бидэнд хандлаа. Тэрээр хэлэхдээ би 2000 оноос хойш 18 жилийн турш өөрийн оршин суугаа газрынхаа орц, гарцыг хаалгуулаад, газрынхаа талыг алдчихсан. Гурван шатны шүүхээр яваад дээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад одоог хүртэл асуудал шийдэгдээгүй л байна. Би бодохдоо улсын дээд шүүхийн шийдвэр хамгийн эцсийн шатны шийдвэр гэж ойлгодог. Гэтэл дүүргийн газрын албаны үе, үеийн дарга нар миний энэ муу жижигхэн газрын асуудлыг шийдвэрлээд өгчихөөгүй л байна. Дээрээс дарга нар шийдвэр өгөөгүй гэж хойшлуулсаар байгаа. Ер нь ингэж даалгавараар ажилладаг асуудал өнөөдрийг хүртэл амь бөх байсаар байна. Энд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай асуудал ч хурцаар хөндөгдөх ёстой гэж бодож байна гэлээ. 

Энэ мэтчилэн газрын асуудалтай холбоотой маргаанууд олон байна. Тиймээс иргэд та бүхэн өөрсдийн асуудлыг шийдвэрлүүлэхэд гар бие оролцож, холбогдох албан тушаалтнуудтай хамтран ярилцаж хэлэлцүүлэгт оролцох боломжтой юм. НИТХ-ын дарга С.Амарсайханы захирамжийн дагуу олон нийтийн хэлэлцүүлэг нь 2018 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр 14 цагт Соёлын төв өргөөнд болно гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас  мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
IRGEN:NEGENT EXLUULSEN YM CHIN GAZRIIN ALBANII BUGLAA BOLSON ZARIM ETGEEDUUDIIG NEGMOSON TCEGTCLEEREI! TED XUWIIN ASHIG SONIRXLOO NEGDUGEERT TAWIJ IRGEDIIN SANAL XUSELTIIG BARAGDUULAX AJLIIG ORXIGDUULAN SHINEKOWUUDAA XUULI BUS YUL AJILLAGAAND DAGALDUULAN BAGSHILJ BNA. TEDNII XARILTCAA AX EGCHIIN XEMJEEND XURCH XEDIINE TCUS OIRTOLT ARXAGSHSAN TUL XURDAN XUGATCAAND TOGS EMCHILGEEG EXLUULBEL ARD OLON BUXIMDAXGUI, AJIL URAGSHTAI BX BNO. 2018-01-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?