УУЛ УУРХАЙН САЙД АСАН Д.ГАНХУЯГИЙН ОХИНЫГ ХҮЧИНДСЭН ХОЁР ЭТГЭЭД ОРГОН ЗАЙЛЖЭЭ

2018-01-10  

Уул уурхайн сайд асан Д.Гануягийн охин Г.Номуундарь саяхан  өөрийн цахим хуудсаараа дамжуулан "монголын нөлөө бүхий эрх мэдэлтэн, хөрөнгөтнүүдийн хүүхдүүд хүчирхийлэл үйлдэж, хар тамхи хэрэглэдэг" тухай мэдэллийг нийтэд дэлгэсэн юм. Үүнтэй холбоотойгоор түүний өмгөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Юун түрүүнд түүний нийтэд дэлгэсэн хэрэг дээр өмгөөлөгч Ц.Баасандоржоор ахлуулсан хуулийн баг ажиллаж байгаа бөгөөд тэд эхний ээлжинд хүчингийн хэрэг дээр ажиллаж эхэлсэн байна. Харин  гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хуулийн байгууллагууд асуудалд анхаарал, болгоомжгүй хандаж байгааг тэд энэ үеэр онцоллоо.

Учир нь охины хууль ёсны эрхийг хамгаалж, түүний аав оны өмнө Монгол Улсын Ерөнхий прокурорт хандсан ч Прокурор уг асуудалтай холбоотойгоор ташаа мэдээлэл тарааж байна гэж мэдэгдлээ. Учир нь хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад  гэмт хэргийн нууцыг задалж мэдээлэл хийсэн. Хохирогчийн зүгээс гомдол гаргаагүй, эрүүгийн хэрэг үүсээгүй байхад хуулийн байгууллагаас мөрдөн байцаалтын нууцад хамаарах мэдээлэл задруулж, байр сууриа илэрхийлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болж байгааг хэлсэн юм. 

Мөн Цагдаагийн байгууллага гэрчүүдийг байцаахдаа өмгөөлөгч нарыг оролцуулахгүй байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг гэдгийг ч онцоллоо.

Г.Номундарийн бичлэгт дурьдагдсан нэр бүхий 30 гаруй хүүхдийн дийлэнх нь гадаад улсад гарсан, эх орондоо  байгаа хүүхдүүдийн ихэнхээс нь хар тамхи илэрсэн байна.

Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр бичлэгт дурдагдсан этгээдүүд хэрэг гарах үед байлцсан гэдэг нь тогтоогдсон ч хүчингийн хэрэгт холбоотой хоёр этгээдийг эрэн хайх  ажиллагааг явуулж, эрүүгийн хэрэг үүсгээгүй учраас дээрх этгээдүүд зугтсан байна.  Мөн олон нийтийн сүлжээгээр “Би хэрэг хийгээгүй” гэх тайлбар хийж байгааг хэллээ. Харин хэргийн талаар болоод гэмт этгээдүүдийн нэр усыг тодорхой зарлах боломжгүй байгааг онцоллоо.

Бид энэ мэдээллийн үеэр өмгөөлөгч нарын ярьсан ярилцлагыг тун удахгүй дэлгэрэнгүй хүргэх болно. 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
дэмчиг:тэгэж л таарна мөнгөтэй хүмүүс хил гараад л явна. 2018-01-10
hgjfhgfkjh:uiliin ur gej bdag yum ternees zugtaj chadahgvi... 2018-01-10
зочин: Энэ тэнэг баячуудын балаг дуусах биш дээ 2018-01-11
aagii:ene hereg ilerehgui yagad gevel tomchudin nerend sev sun aa bodvol ulsin nuts l bolno 2018-01-11
IRGEN:ENE OXIN SETGETCIIN GAJIGTAI XUNIIG GUTGEJ BGAA BOL TED ZUGTAX UU? TEDNIIG OMGOOLOOD BSAN MONXBAYASGALAN, TCEREN 2 NUUN DALDLAAD BGAA BLGUI DEE! XA,XA MONGOLCHUUD BID BOON XOSHIN SNOGTOI AMIDARCH BNA DAA.XEREG XUUCHIRDAGGUI . 2018-01-12
Баабар:Энэ охин өөрөө л эхэлж хар тамхи татаж тэр банди нарыг өдөж ****ласан юм байна лээ шүү дээ. Тэгээд одоо болохоор нэг их онгон царайлж жүжиглээд л. Ер нь муусайн **** охидууд их явдалтай. Өөрийг нь эхлээд сайн шалгах хэрэгтэй. Дүүрчихсэн хар тамхичин, **** **** явдалтай юм байж одоо нэг их онгонтоод яах вэ дээ чи. 2018-01-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?