ЗАРИМ ББСБ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ, 5 АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭВ

2018-01-10  

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр 2018 оны анхны ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн, “Ялалт инвестмент”, “Моветугедэр” ХЗХ-дын хадгаламж, зээлийн, “Элтизэ ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн, “Таванбогд финанс ББСБ” ХХК-ийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүллээ. Мөн “Мега марз” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

Түүнчлэн хуралдаанаар, нэр бүхий гурван ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг гурван жилээр сунгаж, нийслэл болон Архангай аймагт үйл ажиллагаа эрхлэх хоёр ББСБ-д шинээр тусгай зөвшөөрөл олгов. Мөн “Инвесткор ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн төлбөрийн баталгаа гаргах, “Соломон инвестментс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын болон гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг нэмж олголоо.

 

 

СЗХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?