Х.МЭРГЭН ШИГ ОРЧУУЛАГЧ ДАХИН МЭНДЭЛТЭЛ ЗУУН ЖИЛ ШААРДАГДАНА

2018-01-11  

Нөхрийн дурсгалд : 

Хасбаатарын Мэргэнтэй анх Москва хотноо Утга зохиолын Дээд сургуульд хүүхэд насандаа таарч билээ. Тэр надаас 2 насаар ах, дээд анги учир хүндэлнэ. Бодоход бид холбоотой байх учиртай байж. Мэргэний аав орчуулагч,судлаач шүүмжлэгч Ц.Хасбаатар гуай, миний аав утга зохиолын судлаач шүүмжлэгч Д.Цэнд нар нас чацуу, Монголын нийгэмд танигдсан нэртэй сэхээтэн, мэргэжил, үзэг нэгт найз нөхөд байсан. Үзэл бодол зөрөх тал байсан ч гэсэн Монголын уран зохиол, шүүмж судлал, МЗЭ гэх том байгууллага тэднийг нэгтгэж байсан байдаг. Тэр үед, Төв Хорооноос Монголын уран зохиолыг гадаадад сурталчлах бодлого шийдвэр гарч, энэ бодлогын хүрээнд 4 залууг Утга зохиолын дээд сургуульд орчуулагчаар мэргэшүүлэхээр илгээсэн байдаг. Мэдээж утга зохиолд "ойр" хүүхдүүдийг сонгосон нь санамсаргүй явдал биш юм. Сонгогдсон дөрвөн хүүхдийн нэг бол Х.Мэргэн. Мэргэн аавынхаа мэргэжлийг өвлөхөөр Н.Энхбаяр ( Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч), Б.Нарантуяа, Л.Нарангэрэл ( Утга зохиолын судлаач шүүмжлэгч Лувсанвандангийн охин) нарын хамт Утга зохиолын Дээд сургуулийг зорьсон.

Миний бие ч Утга зохиолын шүүмжлэгчийг бэлдэх бодлогод мөн хожим хамрагдаж Мэргэн, Нарангэрэл нарын адил аавынхаа мэргэжлийг өвлөхөөр Утга зохиолын дээд сургуульд суралцах эрхийг өвөртлөн тэдний араас очсон. Утга зохиолын дээд сургууль тэдэнд зориулж орчуулгын анги нээсэн, тэдэнтэй нэг ангид Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Санжийн Пүрэв, Данигайн Давааням нар суралцаж, ангидаа олуулаа сурч байсан нь миний атаархлыг төрүүлдэг байсан. Хожим бидний араас О.Дашбалбар, Ж.Сарантуяа, Цэндийн Нямаа, Д.Намсрай нар суралцахаар нэмэгдэж, бид олуулаа бужигнасан. Дараа нь тэдэнтэйгээ Монголын Зохиолчдын Хороонд хамтдаа ажиллах хувь оногдсон. Мэргэнтэй бол Монголын Үндэсний Телевизэд ч дөрвөн жил мөн хамтдаа зүтгэсэн. Мэргэжилдээ үнэнч байхыг Мэргэнээс харлаа. Түүнтэй хамт Утга зохиолын дээд сургуульд сурч, Монголын Зохиолчдын Хороо, Монголын Үндэсний Телевизэд хамтдаа ажилласандаа бахархаж байна. Би олон байгууллага дамжсан бол Мэргэн маань МЗЭ, МҮОНРТ гэсэн хоёрхон байгууллагын дээвэр дор ажиллаж, хөдөлмөрлөж, орчуулгын бүтээлээ туурвилаа. Завсарт нь хоёр жил Москва хотод дипломатын ажил гүйцэтгэхдээ ч тэрбээр уран бүтээлээ завсарлаагүй. Энгийн хэллэгтэй Халтар Царайт олон ангит уран сайхны киноноос Шекспирийн адармаатай хэллэг бүхий драмын жүжиг зэрэг олон зуун бүтээлийг эх хэлнээ хөрвүүлэн буулгасныг уран бүтээлч нөхөд нь өндрөөр үнэлдэг.

Хамгийн сүүлд "Эртний Грек, эртний Ромын домог"-ийг орчуулан, хэвлүүлж Монгол уншигчдадаа хүргэсэн. Мэргэний орчуулга бол амьд орчуулга гэж мэргэжил нэгт нөхөд нь үнэлдэг. Тэр үг нэг бүрийг, утга санаа бүрийг Монгол хэлэндээ дүйцүүлэн буулгах эрдмийг эзэмшсэн байсан. Энэ бол түүний сурсан эрдэм гэж бардам хэлж болох. Мэргэжилдээ үнэнч, тууштай байхыг ч түүнээс харлаа. Тэр мөн нэг л зангаараа хорвоог элээсэн. Чимээгүй л туурвих, энгийн байх. Хүнд өвчин туссанаа хэнд ч дуулгалгүй, хэнд ч ялархалгүй, чимээгүй л эмчилгээгээ хийлгэсээр л хорвоог орхиж. Фэйсбүүк үгүй бол түүнийхээ нас барсныг ч олж дуулахгүй өнгөрч мэдэх байж. Ийм л даруу, энгийн хүн байсан, тэр л зангаараа ... Юм юман дээр тэр зан нь илрэх. Тэр жил Телевизийн 35 жилийн ойгоор уран бүтээлчдийг шагналд дэвшүүлэх тухай яриа болов. Телевизэд шагналгүй, одон медальгүй хүн олон. Мэргэн маань тэдний нэг байлаа. Түүнийг Алтан гадас одонд тодорхойлтол ухрах гэж бас оролдсон. Ийм л хүний дээд байсан юм. Тэр жилдээ одонгоор энгэрээ мялааж бид хамтдаа баярласан. Өөрийнхээ төлөө явдаггүй хэрнээ бусдын төлөө бол явна. Монголын Үндэсний Телевизийн даргаар намайг ажиллаж байхад тэр ганцхан удаа л дэмжлэг хүссэн. Оросын сэтгүүлч Шинкарёв гуайг дагуулан орж ирээд, Телевизийн архиваас Цэдэнбал, Филатова нарын холбогдол бүхий дүрс олоход тусламж дэмжлэг үзүүлэхийг л хүссэн. Шинкарёвт бид хоёр тусалж, түүнээс хойш Шинкарёв гуайтай сайн нөхрийн харилцаатай болж байж билээ. Цэдэнбал даргын амьдрал, эмгэнэлт төгсгөлийн тухай "Эрх мэдэл ба эмгэнэл" гэдэг баримтат роман туурвиж, түүнийгээ Х.Мэргэнээр монгол хэлнээ орчуулуулж, хэвлүүлсэн номынхоо дээжээс надад гарын үсгээ зуран өгсөн нь одоо хүртэл миний номын санд бий. Гайхалтай бичсэн роман. Гайхалтай ч орчуулсан. Яг л монгол хэлээр бичиж туурвисан юм шиг л орчуулсан байдаг. Энэ номыг нь би Казахстанд хуралд оролцохдоо гурван шөнө нүд салгалгүй уншиж дуусгаж, түүнээс нэг л гэрэл гэгээг олж нээсэн. Тэр бол Анастасия буюу Цэдэнбал даргын ач охин Ася байсан.

Түүнээс хойш 2 жилийн дараа намар цагт Москваг зорьж, Шинкарёв гуайтай уулзаж, Ася руу хэлүүлж байж, Элчин сайдынхаа Яаманд Асятай уулзаж, ярилцлага авч байсан. Тэр үед би МҮОНТ-ээс халагдаж, ТВ9-д ирсэн цаг үе байсан. ТВ9 телевиз Асяг Монголд урьж авчирсан. Саяхан 20 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэсэн Айр Транс компанийн захирал Чулуунхүү Асягийн Монголд ирэх буцах онгоцны зардлыг бүрэн даасныг энэ ялдамд дурдая. Энэ бүхэн бол Мэргэний минь орчуулсан уран бүтээлээс улбаатай байсан юм. Нөхөр маань харахад салан залгай мэт харагддагч, маш нямбай нэгэн байсан. Тэр нь ч түүний орчуулгын бүтээлд анзаарагддаг. Түүний орчуулгын бүтээл бол маш энгийн буюу төгс орчуулга байж чаддаг. Нөхөр минь улсад 37 жил хөдөлмөрлөөд, тэтгэвэртээ гарч, гавьяаныхаа амралтыг нэг сар ч эдэлж чадаагүй гунигтай. Хамгийн гол нь Мэргэнтэй хамт Монгол хэлнээ хөрвүүлэгдэн буух учиртай олон арван сонгодог бүтээл буулгүй орхигдсон нь туйлын гунигтай.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Vfb:um mani badmi hum 2018-01-11
ТУЯА:ХАЙРАН САЙХАН ХҮН. ҮНЭХЭЭР МУНДАГ ОРЧУУЛАГЧ. УМ МААНИ БАД МИ ХУМ. 2018-01-11
jjj:хөөрхий дөө нөр хичээнгүй эгэл даруу ийм хүмүүсийн амьдралыг харахаар орчлонгийн жамыг илүү таньж ухаарах юм.хүн гээч амьтан ургамал ногоо мэт эхний үе нь гандан унэж шинэ залуу үе нь өвс ногоо мэт соёолон цэцэглэх юм даа ум сайн амгалан болтугай 2018-01-11
СУВД:ТЭНГЭРИЙН ОРОНДОО АМАР ТАЙВАН НОЙРС ДОО ТА МИНЬ 2018-01-11
Gonesod:Сайн орчуулагч хүн байсан, Ум амгалан болтугай 2018-01-11
иргэн:мэргэн гуай орчуулсан кинонууд хамгийн сайхан хүн хүрдэг тэрнээс муудавал монгол телевиз яана та бурханы оронд тайван нойсдоо 2018-01-11
доо:эрт л энэ үгээ хэлэх бж дээ. 2018-01-11
иргэн:мундаг орчуулагч даруу сайхан хүн гэж бодож явдаг юм ум сайн амгалан болтугай арай л эрт явлаа даа 2018-01-11
Иргэн:Эгэл даруухан атлаа эгнэшгүй нэгэн байлаа. Ум сайн амгалан болтугай. 2018-01-11
1:ЗА ЁСТОЙ МЭДЭХГҮЙ ЮМ БАЙНА. МЭРГЭН НЭРТЭЙ УЙМАР ЭР Л БАЙЛАА. ОРЧУУЛНА ГЭЖ ХОЛИОГООД ХАЯДАГ БАЙЖ ДЭЭ. 2018-01-11
Bayarmaa:Egel daruu saihan setgeltei saihan ah baij bilee. Tengeriin orond amar taivan noirs doo. 2018-01-11
ОЧ :МЭРГЭН АХ МААНЬ ЭНГИЙН ОРЧУУЛАГЧ БИШ МОНГОЛЫН ОРЧУУЛГЫН АГУУ ГҮҮШҮҮДИЙН НЭГ БАЙСАН ЮМ АА. 2018-01-11
ZOCHIN:ENE UNEN BAIH AA. EGEL DARUU, ERDEM TUGS SAIN AND MIN ENE MONGOLDOO DAHIN TUREH BOLTUGAI. UM MA NI BAD MI HUM. 2018-01-11
. :Ум сайн атгалан болтугай. Үнэхээр сайн орчуулагч бараг кино болгон дээр кино дуусахаар орчуулсан Мэргэн гэж хэлдэг. 2018-01-11
Зочин:Ховор хүмүүсийн нэг байж дээ. Ум маани бадми хум. Хойд төрөлдөө урт насалж удаан жаргах болтугай 2018-01-11
Зочин:Үнхээр гайхалтай сайн орчуулагч. Түүний орчуулсан олон сонгодог зохиолуудыг уншсан. Монгол хүн зохиосон юм шиг л санагддаг. Ц.Энхбат сайхан таниулж өгч байна даа. Та өөрсдийнхээ эргэн тойронд байдаг бидний мэдэхгүй агуу хүмүүсийн тухай энэ мэтээр бичиж цуглуулаад бүтээл болгон бидэнд хүртээгээч. Залуучууд, хүүхдүүдэд маш чухал шүү 2018-01-11
Зочин:Шаадымдаа .За нэг их ч гайхалтай биш шүү. Төрийн модон менежменттэй Мүонрт түүнээс тогтох хүнгүй болохоор чихний хонх болсон хэрэг. Хүмүүс ч орой болгон түүний л орчуулга бас нэрийг нь сонсдог болохоор ухамсаргүйгээр хүлээн зөвшөөрөхөөс өөр яахав дээ. Өөрөө ч бараг өөрийгөө энэ хэр үнэлдэг болсон биз. Ямар ч өрсөлдөөн байхгүй. Арай ч ганцхан орчуулагчтай улс биш шүү хөөе. Наад амбийцаа аядаарай. 2018-01-11
си:Ингээд солиороод байдгаа болиорой Ман=гучудаа Гадныханд тоогдсон ганц гахай чүгүй ард түмэн байж Дэлхийн стандартад нийцсэн нэг ч хүг байхгүй байж мөөрөлдөнө 2018-01-11
Зочин:Шаадымдаа .За нэг их ч гайхалтай биш шүү. Төрийн модон менежменттэй Мүонрт түүнээс тогтох хүнгүй болохоор чихний хонх болсон хэрэг. Хүмүүс ч орой болгон түүний л орчуулга бас нэрийг нь сонсдог болохоор ухамсаргүйгээр хүлээн зөвшөөрөхөөс өөр яахав дээ. Ямар ч өрсөлдөөн байхгүй. Арай ч ганцхан орчуулагчтай улс биш шүү хөөе. Бусад хүмүүст хаяглав. Хүнийг үнэллээ ч хэр хэмжээг нь тааруулж байгаач. Бөөн шүлс аваачаад наачих юм. Нүүдэлчин прагматик сэтгэлгээ л байх даа. Одоо чухам магтдаг цаг нь биз, тийм үү? Амьд байсан бол өөрөө ч дургүйцэах байсан биз. Тэр хийсэн бүтээсэн юмтай хөдөлмөрч нэгэн. 2018-01-11
дурсагч:сайн найз нөхрөө дурсах нь бас нэг буянтай үйл хэрэг шүү одоо манай нэрт орчуулагч маань тэнгэрийн оронд мөн л орчуулгаа хийгээд завгүй байгаа нь лавтай эрдэм мэдлэг гэдэг төгсөшгүй баялаг 2018-01-11
дурсагч:сайн найз нөхрөө эргэн дурсана гэдэг бас нэг буянтай үйл шүү одоо манай нэрт орчуулагч маань тэнгэрийн оронд мөн л орчуулгаа хийгээд завгүй байгаа нь лавтай эрдэм мэдлэг гэдэг төгсөшгүй баялаг 2018-01-11
Зочин:Горькийн сургуулийг нэг сайн, нэг муу хүн төгссөн юм байна. Сайн хүн нь өгөрч, муу хүн Н.Энхбаяр нь үлдэж дээ. Энхбаярын бичсэн зохиосон бүтээлийг ард түмэн лав мэдэхгүй. Харин бүх дээд албан тушаалыг хашиж эхнэрээ хүртэл Тагнуулын газрын дарга болгож, хүүгээ Монгол банкны дэд захирал болгон гэр бүлээрээ дээд тэнгэрийн гаралтай гэж итгүүлж авилгалыг цэцэглүүлж байсныг нь мэднэ. 2018-01-11
зочин:энгийн мөртлөө агуу хүн байсан юм МҮОНРТВ энэ хүнээ олигтойхон хайрлаж бас тэгээд алдаршуулж чадаагүй шүү 2018-01-11
Ганзориг:Лхагвасүрэн шиг ялархаад, бу****ас мөнгө нэхэж, өөрийгээ эмчлүүлэх гэж яваагүйг нь бодохоор хайрламаар хүн юм. 2018-01-12
Unen:L.Myagmar geed sain orchuulagch bii MYONTV-d. Daruu hun gej tuuniig helne. Orchuulsan Kh.Mergen.L.Myagmar gej sonsogddog. Orchuulsan humuus ni denduu nomiin tseejee deldeed guideggui um daa. 2018-01-12
к:за энэ хүнийг мэддэгүй ээ үүнээс өөр олон хүнийг мэдэх юм 2018-01-12
оюутан:Энэ олон гадаад хэлний дээд сургууль олон хэлтэй Арга багш байхад уу 2018-01-12
зочин:Үндэсний гэх даацтай сэхээтнүүд маань алсарсаар. Одоо бол хальт мульт англиар халтартуулна. Хэл мэднэ гэнэ. Бүр Монгол Улсыг төлөөлнө гэнэ...Хэцүү цаг даа. Хэлийг Мэргэн гуай шиг мэддэг хүн хэдсэн билээ Ум маани бад мэ хум 2018-01-12
Болд:Энэ хүний орчуулсан олон кино зохиолыг үзэж уншиж байлаа. Агуу юм энгийн даруухан байдагийн жишээ болсон та минь ажиллаж хөдөлмөрлөсөөр л чимээгүй энэ орчлонгоос явсан ч хийсэн юмаа үлдээгээд явж дээ. Ум мани бадми хум 2018-01-12
Цэрэн:Уучлаарай би улстөржүүлэхийг бодоогүй зүгээр л харамсаж сууна. Олон олон хөдөлмөрч сайхан монголчууд маань 30, 40 жил төрд татаасаа өгч хөдөлмөрлөсний эцэст тэтгэврээ ч авч чадалгүй бурханы оронд очиж байна даа. Гэтэл колончлогч төрийнхөн өөрсдийн идсэн уусан бөөлжисийг цэвэрлэхийн тулд тэтгэврийн насыг дахин 5 жил сунган жирийн иргэдийнхээ дээрээс шээж бааж доромжилцгоож байхийм. 2018-01-12
Эбо:Эрхэм сайхан ах минь тэнгэрийн орондоо амар тайван нойрс доо. 2018-01-12
Zochin:Tiimee.Shinkarev guag irehed arhivaas materialuudiig olj ogch baihdaa bi bayartai baisaan. Oros hun manai tuuhiin unenii toloo barimt tsugluulahaar irsend. Tuunees gadna Mergen ah hairan hun. Haramsaad barshgui. Um mani badmi hum. Erdemtei hun daruu, ih moron dolgoon gej 2018-01-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?