ХОЁР СОЛОНГОС ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДАМД НЭГДЭЖ ОРОЛЦОХ УУ?

2018-01-13  

Сар хүрэхгүй хугацааны дараа БНСУ-ын Пёнчан хотод эхлэх Өвлийн олимпийн 23 дахь их наадамд БНАСАУ оролцохоо мэдэгдсэн байна.

Нэгдүгээр сарын 09-ний өдөр Олон улсын олимпийн хорооноос БНАСАУ-ыг “Пёнчан-2018” Өвлийн олимпийн наадамд оролцуулах зорилгоор улс орнуудын олимпийн наадамд оролцох хүсэлт хүлээн авах хугацааг сунгасан билээ.

БНСУ, БНАСАУ-ын төрийн дээд шатны уулзалтаар шийдэлд хүрч 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид Пёнчан хотноо ирэх төлөвтэй байна.

БНАСАУ нь уран гулгалт, гүйлтийн тэшүүр, цанын харайлтын төрлүүд болон хоёр Солонгосын нэгдсэн эмэгтэй хоккейн багт тамирчдаа оролцуулахаар хэлэлцэж байна. Хэлэлцээрийг ОУОХ, "Пёнчан-2018" Өвлийн олимпийн наадам зохион байгуулах хороо болон хоёр Солонгосын төлөөлөгчид нэгдүгээр сарын 20-ны өдөр Швейцарь улсын Лозанна хотноо Олон улсын олимпийн хорооны төв байранд шийдвэрлэх аж.

Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч Шейх Ахмад Фахад Аль-Сабах мэдэгдэхдээ "Пёнчан-2018" Өвлийн олимпийн наадамд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн БНАСАУ оролцох болсон нь спорт дэлхийг нэгтгэх хүчтэйг дахин нотоллоо хэмээгээд баг тамирчдад амжилт хүссэн байна.

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОРИГОО:УЧИР НЬ ОЛДОХГҮЙ УЛСУУД ШҮҮ... 2018-01-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?