ӨНӨӨ ШӨНӨ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖИНЭ

2016-03-25  

2015 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Засгийн газраас Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу гуравдугаар сарын 25-ны баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө буюу өнөө шөнө 02:00 цагт цагаа 03:00 болгож нэг цагаар урагшлуулна.

Зуны цагийн тоолол нь есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00:00 цаг хүртэл хэвээр байна.

Хэрвээ таны компьютерын үйлдлийн систем (Windows, Mac) сүүлийн шинэчлэлтээ хийсэн бол автоматаар шилжинэ. Мөн iPhone, iPad төхөөрөмжүүд iOS системийн 8.4 хувилбар ба түүнээс хойших хувилбартай бол автоматаар шилжих юм.

Харин Android төхөөрөмжүүдийн хувьд үйлдвэрлэгч бүр, загвар бүр ялгаатай ба үйлдлийн системийн update нь сүүлийн 4 сарын дотор шинээр гарсан бол төхөөрөмжүүд энэ өөрчлөлтийг нэвтрүүлсэн байж магадгүй юм.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:yanaa margaash yaj bosnoo 2016-03-25
zochin :zugeree chi chadna a 2016-03-25
чимгээ:Ёох ядаргаатайн бэ 2016-03-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?