НИТХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ ХУРАЛДЛАА

2018-01-16  

Агаарын бохирдол өмнөх оны энэ үеэс эрс нэмэгджээ. Бохирдлын pm10 үзүүлэлт гэхэд 35 хувиар нэмэгдсэн байна. Агаарын бохирдол ийм хэмжээнд нэмэгдсэн талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байгаа аж.

Агаарын бохирдлоос хүүхдүүдийг хамгаалахаар Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн дотоод орчны агаар шүүгч тавихад зориулан 3,7 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн. Гэвч Засгийн газрын тогтоол дээр зөвхөн 1, 2 дугаар бүсэд оршдог сургуулиуд орсон байгаа аж. Иймд тогтоолд өөрчлөлт оруулсны дараагаар нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдэд дотоод орчны агаар шүүгч тавих боломж бий болох юм байна. Агаарын бохирдол ихтэй энэ үед шийдвэрийн хэрэгжилт ийнхүү удааширчээ.

Зорилтот бүлгийн 390 айлд 3 сая төгрөгийн үнэтэй зуух тарааж эхэлсэн байна. Одоогийн байдлаар 150 айлд тараагаад байгаа гэнэ. Энэхүү 3 сая төгрөгийн халаагуур нь дээрээ нэг ширэмтэй буюу халаагуур, зуухыг хамтад нь шийдсэн гэж Агаарын бохирдлыг бууруулах газрынхан тайлбарлаж байлаа.

НИТХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Улаанбаатар хотын агаар орчныг бохирдлыг бууруулах ажлын гүйцэтгэлтэй танилцахад дээрх мэдээллийг холбогдогдох мэргэжилтнүүд өгсөн юм. Энэ үеэр Агаарын бохирдлыг бууруулах газрын мэргэжилтнүүд мэдээлэл өгөхдөө өөр хоорондоо зөрүүтэй, буруу ташаа мэдээлэл удаа дараа хийсэнд АН-ын бүлгийн төлөөлөгчид шүүмжлэлтэй хандаж байлаа.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?